Засгийн газрын нууц тогтоолоор 1000 гаруй идлэг шонхрыг нууцаар гаргасан гэв

olloo_mn_1557217907_7894

Өнөөдөр “Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Гэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр Засгийн газрын нууц тогтоолоор 1000 гаруй идлэг шонхор хууль бусаар хилээр гаргасан талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Яам нь өөрөө байгаль орчноо ашиглаж хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ асуудалд тууштай хандан ажиллах болно. 2016-2019 оныг хүртэл энэхүү бузар булай үйлдлийг илчлэх, таслан зогсоох ажлыг хийж ирлээ. Монголын 1000 гаруй шонхорыг нууцаар улсын хил давуулж, улсад 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол учрууллаа. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гэдэг хүн 2015 онд Тусгай зориулалтаар агнах агнуурын амьтдын тоог тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг өргөн барьсан байдаг юм.

Уг тогтоолд 350 тул загасыг барин буцааж тавих, 150 толгой цагаан зээр, 300 толгой агнуурын шувуу, 100 толгой идлэг шонхорыг нэмж оруулах саналтай байна гэсэн боловч сүүлдээ уг тогтоол нууц тогтоол хувирсан байдаг.

Энэ нууц тогтоолоор агнах амьтны тоог гурав дахин өсгөсөн боловч улсад төлдөг төлбөр хураамж өсөөгүй. Харин 2015-2018 онд гаргах шонхорынхоо тоог нууц болгосноор 1000 гаруй шонхорыг нууцаар гаргаж улсад 23,296,040,000 /23.2 тэрбум/ төгрөгийн хохирол учруулсан” гэлээ.

Тиймээс энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандана гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.