“Гурван охин”-ы Х.Анугийн хайр

“Гурван охин” хамтлагийн охидын хайр дурлалын сонголт олны сонирхлыг татах болжээ. Дуучин Х.Ану найз залуутай болоод багагүй хугацаа өнгөрсөн бол хамтлагийн ахлагч Н.Соло саяхнаас нэгэн бизнесмэн залуутай дотносох болж, хэвлэлээр зургийг нь нийтлэх болсон. Харин дуучин Г.Анхмаагийн хувьд найман жил үерхсэн найз залуу Т.Билэгжаргалыг амьдралын ханиараа сонгож, удахгүй эцэг, эх болохоор бэлтгэлээ базааж байгаа юм.

Тэгвэл саяхан тус хамтлагийн дуучин Х.Ану найз залуутайгаа авахуулсан зургаа facebook хуудастаа нийтэлжээ.. Хосууд өнгөрсөн зун Үндэсний соёл амралтын хүрээлэнд зугаалж яваад паппарацид өртөж байсан. Харин дуучин бүсгүй энэ удаад албан ёсоор найз залуугийнхаа зургийг олон нийтэд дэлгэсэн нь энэ юм.

С.Сүндэр


URL:

Сэтгэгдэл бичих