СХД-ийн 9-р сургуулийн өргөтгөл ашиглалтад орлоо

272aa27275d21fff1147e8172daecaefСХД-ийн 9-р сургуулийн хичээлийн 2-р байранд 2782 сурагч суралцаж, 162 багш ажилчид ажиллаж 3 ээлжээр хичээллэж байсан. Харин өнөөдөр 320 хүүхдийн суудалтай 3 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа.

 

Өргөтгөлийн барилга ашиглалтанд орсноор 9-р сургууль 2 ээлжинд бүрэн шилжиж 6 анги 1 ээлжээр хичээллэх боломжтой болж байгаа юм. Өргөтгөлийн барилга нь багш хөгжлийн өрөө, багш ажилчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх өрөө, хичээлийн 14 танхим, сурагчдын сайн дурын байгууллага ажиллах өрөө, давтлагын өрөөнүүдтэй. “Би Ти Ди Би” ХХК чанар стандартын дагуу барилгын ажлыг гүйцэтгэж хугацаандаа хүлээлгэн өгсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.