27 МИНУТЫН КЛИНИК ҮХЛИЙН ДАРАА СЭРГЭСЭН ЭМЭГТЭЙ ЮУ ХАРСНАА ХЭЛЖЭЭ

news_84612_1АНУ-ын Аризона мужийн оршин суугч Тина Хайнсын зүрх гэнэт зогсон клиник үхлийн нөхцөлд ер бусын удаан буюу 27 минут байгаад эмч нарын хүчин чармайлтаар эргэн сэргэсэн тухай “LAD” агентлаг мэдээлжээ.

Тина Хайнс ухаан оронгуутаа үзэг, цаас аваад “Тэр оршдог” гэж бичсэн аж. Түүний хажууд байсан дотны хүмүүс нь гайхаж, үүгээрээ юу илэрхийлэх гэснийг тодруулсан аж. Тэрээр нулимсаа барьж ядан тэнгэр рүү заагаад, “Тэнд би хурц шар өнгөөр гэрэлтэх хаалга харсан. Бурханы ертөнц оршдог юм байна” гэжээ.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих