Фэйсбүүктэй хамтран ажиллах хэрэгцээ, шаардлдага байна

72527973_534973990665053_7984929826349776896_oБоловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, хуваалцах чадварт иргэдийг сургах зэрэг хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад урт хугацаанд, тодорхой төлөвлөгөөтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Фейсбүүкийн зүгээс виртуал бодит байдал буюу VR технологийг сургуулиудад нэвтрүүлж, хичээл сургалтыг илүү сонирхолтой болгоход дэмжлэг үзүүлэх боломжтой гэлээ.

Уулзалтад Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон цахим бичиг үсгийн сургалтыг нийслэлийн 20 сургуульд хэрэгжүүлж буй “Фаро фаундейкшн” байгууллагын төлөөлөл оролцов.


URL:

Нэр: in-box v4.8.0 Огноо: 17 October 2019

I must say, as a lot as I enjoyed reading what you had to say, I couldnt help but lose interest after a while.

http://somehack.u12files.com/2018/iphone-icloud-unlock-tool-in-box-v4-8-free/

Нэр: netspot pro full windows mega Огноо: 17 October 2019

Incredible! This blog looks just like my old one! It’s on a totally different topic but it has pretty much the same layout and design. Outstanding choice of colors!

http://99hacks.xmlfile.us/netspot-pro-2-5-740-crack-netspot-pro-2-5-740-keygen/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.