BIGBANG T.O.P “Кпоп-д дахин хөл тавихгүй”

T.O.P_-_0.TO.10_in_Seoul_-_2Кпоп сонсогч залуустаа зориулан өнгөрсөн 7 хоногт кпопын эргэн тойронд болсон үйл явдлыг нэгтэн хүргэж байна.

  • “EXID” хамтлагийн гишүүн Хани (Hani) SAA (Sublime Artist Agency) агентлагтай гэрээ байгууллаа.

Аравдугаар сарын 11-ний өдөр SAA агентлагаас дараах мэдэгдлийг хийсэн байна. Үүнд:

“Хани (Hani) манай гэр бүлийн гишүүн болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Бид түүнд онцгой нөхцөлтэй гэрээ байгуулах санал тавьсан бөгөөд түүнийг чадах чинээгээрээ дэмжиж, урлагийн ертөнцөд гэрэлтэхэд нь туслах болно.”

  • “Stray Kids” шинэ цомог гаргана.

“JYP” энтэртайнментаас төрөн гарсан “Stray Kids” хөвгүүдийн хамтлаг арваннэгдүгээр сард мини цомгоо гаргана гэдгээ мэдэгдлээ. Цомгийн нэр нь ‘Clе: LEVANTER’ бөгөөд арваннэгдүгээр сарын 25-нд цомгийн дуунуудаа олон нийтэд цацаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

  • Дуучин Хёна шинэ уран бүтээл гаргах уу?

“P Nation” энтэртайментийн үүсгэн байгуулагч PSY инстаграмдаа доорх бичлэгийг оруулсан бөгөөд #Hyunah_aa #spoiler гэсэн хаштаг хийжээ.

 

  • ​Дара Бум нар хамтарч “Lonely” дууг дахин дууллаа.

“2ne1″ хамтлагийн 2011 онд гаргасан “Lonely” дууг тус хамтлагийн гишүүд болох Дара (Dara) Бум (Bom) нар хамтарч дахин дуулжээ.

  • GDRAGON цэргүүдэд лекц тавилаа.

“Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon одоогоор эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн алба хааж байгаа билээ. Тэрээр мөр зэрэгцэн цэргийн алба хааж байгаа нөхдөдөө зориулан “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх” лекц тавьжээ.

  • Winner  цомог гаргана

“YG” энтэртайментийн уран бүтээлчид болох “Winner” хамтлагийн залуус “Cross” нэртэй шинэ цомгоо цацахад бэлэн болжээ. Тэдний цомог аравдугаар сарын 23-ны өдөр олон нийтийн хүртээл болох бөгөөд Сөүл болон Азийн 7 хотоор аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж.

  • Рэппэр T.O.P “Кпоп ертөнцөд дахин хөл тавихгүй”

“Big Bang” хамтлагийн гишүүн T.O.P кпоп ертөнцийн хамгийн нөлөө бүхий рэппэрүүдийн нэг билээ. Тэрээр зөвхөн рэппэр төдийгүй, урлагийн бүтээл цуглуулагч юм. Тийм ч учраас хүмүүс түүний инстаграмыг “бяцхан музей” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл T.O.P-ийн инстаграмаас олон зуун урлагийн бүтээлийн зураг, мэдээллийг харах боломжтой байдаг. Мөн өөрийн олон нийтэд хүргэж амжаагүй дууны хэсгээсээ нийтлэх нь ч түгээмэл аж. Гэсэн хэдий ч тэрээр шүтэн бишрэгчдэдээ таагүй мэдээ дуулгажээ.

Түүний инстаграмын зурган дээр нэгэн хэрэглэгч дараах сэтгэгдлийг үлдээсэн байна:

“Урлагийн ертөнцөд (кпоп) хөл тавих талаар бодоод  хэрэггүй шүү. IG-д пост хийхээ болиод зүгээр л өөрийнхөө хийсэн зүйлийг эргэцүүл” гэжээ.

Харин T.O.P, “НАДАД УРЛАГИЙН ЕРТӨНЦӨД ДАХИН ХӨЛ  ТАВИХ БОДОЛ АЛГА. ЗҮГЭЭР Л ЗУРАГ ҮЗЭЖ БАЙНА” гэж хариулжээ. Ингээд хэсэг хугацааны дараа сэтгэгдлээ устгасан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих