Буруу ойлголттой явдаг юм биш биз?

Fruit and veggiesТөмс, цагаан талх таргалуулдаг. Эспрессо хамгийн их кафейн агуулдаг юм чинь нойр чинь хүрээд байвал эспрессо уучих” – Ийм зөвлөгөөг зөндөө л сонсож байсан биз дээ? Тэгвэл одоо Yolo.mn сайтын хамт олон эдгээр “зөвлөгөө” яг үнэн байсан уу, үгүй юу гэдгийг залруулах гэж байна. Энэхүү мэдээг уншиж дуусахад таны эрүүл хооллолтын талаарх төсөөлөл орвонгоороо эргэж ч магадгүй юм. wink

1. Эспрессо = Латте

Ихэнх хүмүүс эспрессог гүн хар өнгөтэй, гашуун амттай болохоор ч тэр үү, кофенууд дундаас хамгийн их кафейн агуулдаг нь гэж боддог. Гэвч гашуун амт, бараан өнгө зэрэг нь энэхүү кофег хамгийн их кафейн агуулдаг кофе болгохгүй шүү дээ. Харин ч латте, капучино, экспрессо зэрэг нь бүгд ойролцоо хэмжээний кафейн агуулдаг. Ялгаа нь тухайн кофений үүсэл гарал, хольц, хэрхэн бэлтгэгдсэн зэргээс л шалтгаалах юм шүү.

2. Чихэр жимсийг хоолны “дессерт” болгож л ид

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд энэхүү улиг болсон ойлголтыг дуу нэгтэйгээр няцаадаг. Тэд жимсийг өглөө, өдрийн хоолондоо идэхийг зөвлөдөг. Харин чихэр шоколадыг зөвхөн өглөө идэхийг санал болгодог. Ерөнхийдөө өдрийн цайгаа ууснаас хойш чихэр, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хориглох хэрэгтэй.

3. Моносодиум глутамат

Моносодиум глутамат буюу “хоолны амт оруулагч” E621 нь дэлхий дээрх хамгийн өргөн тархсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн нь Япон улсаас гаралтай. Кикүнаэ Икэда 1908 онд анх далайн замгаас энэхүү бодисыг гаргаж авч байсан. Энэхүү элемент нь бидний хэлж заншсанаар Үсү, Солонгосоор бол Дашида юм. Зөвхөн хоол амтлагчид ороод ч зогсохгүй чинжүү, улаан лооль зэрэг хүнсэнд агуулагддаг. Энэ нь бидний амтлах мэдрэмжид нөлөөлж, хэт их идэхэд хүргэдэг байна. Хэрэв танай гэр бүл Дашида хэрэглэдэг бол аль болох бага хэрэглэсэн нь дээр байх нь.

4. Хөх тарианы талх = Улаан буудайн талх

Жингээ хасах гэж буй хүмүүс цагаан талхны оронд хар талхыг сонгон хэрэглэдэг шүү дээ. Хар, цагаан талханд агуулагдах калорын хэмжээ үнэндээ нэг их зөрүүтэй биш. Тиймээс та аль ч талхнаас нь их идвэл жин нэмнэ гэсэн үг юм. Гол ялгаа нь гуриландаа л байдаг. Хар талх нь их хэмжээний эслэг агуулах хөх тарианы гурилаар хийгддэг тул бодисын солилцоо хэвийн явагдахад нөлөөлдөг. Нөгөө талаас цагаан талхыг хөөлгөж хийдэг тул хоорондоо их “нүх”-тэй байдаг. Энгийнээр бол хурдан шингэдэг. Тиймээс та ходоод гэдэсний асуудалтай бол цагаан талх хэрэглэсэн нь илүү дээр юм.

5. Гранола

Америкчууд дунд хамгийн алдартай хөнгөн зууш болох овьёос, самар, зөгийн бал зэргийг хольж бэлтгэсэн гранола нь эрүүл хооллох дуртай хүмүүсийн номер 1 сонголт гэж хэлж болно. Гэсэн хэдий ч зарим компаниуд энэхүү бүтээгдэхүүндээ амт оруулагч нэмэлт бодис хийдэг. Ингэснээр хоол идэх дуршил хөдөлж, хэвийн хэмжээнээс их хоол идэхэд хүргэдэг.

6. Оливийн тос сайн, наранцэцгийн тос муу.

Мэргэжилтнүүд ямар ч тосыг өдөрт 30 граммаас бага хэмжээгээр буюу зохистой хэмжээгээр хэрэглэвэл эрүүл хэрэглээнд тооцогдоно гэж зөвлөдөг. Тиймээс заавал оливийн тос хэрэглэх гэж хичээх шаардлагагүй юм.

7. Турах гэж байгаа бол төмс, гоймон битгий ид

Яг үнэндээ гоймон, төмс зэрэг нь тийм ч айхтар таргалуулдаг хүнс биш. Төмсөнд кали, магни, төмөр зэрэг ашигтай бодисууд агуулагддаг. Гэвч 1 зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. 100 гр чанасан төмс 80 калор агуулагддаг бол ижил хэмжээний шарсан төмсөнд 317 калор агуулагддаг. Шарсан төмсөө кетчуп ч юм уу, өөр соусанд дүрж идэх юм бол калорын хэмжээ бүр ч талийж өгнө дөө. 100гр Вермисели гэх урт нарийн гоймонд 114 калори агуулагдаг бол ижил хэмжээний эрдэнэ шишийн гоймонд 230 калор агуулагддаг. Тиймээс ямар төрлийн гоймон авах вэ гэдэг дээр анхаарахад л болох юм.

enlightenedЖингээ хасна гэдэг заавал дуртай амттангаа хэрэглэхээ больно гэсэн үг биш. Бид ихэнх тохиолдолд биед тустай хүнс хэрэглэх гэж хамаг анхаарлаа “эрүүл” гэдэг үгэнд төвлөрүүлсээр байгаад түүнд агуулагдах калорын хэмжээг нь умартдаг. Мөн бидний эрүүл хүнсэнд агуулагдах калорын хэмжээ өнөөх “эрүүл бус” гээд байгаа хүнсэнд агуулагдах калорын хэмжээтэй ижил байх тохиолдол ч бий. Жишээлбэл 1 атга алмонд самранд ойролцоогоор 188 калор агуулагддаг бол Skittles, Mentos зэрэг чихэр нь түүнтэй ижил хэмжээний калори агуулдаг байна. Алмонд нь энгийн чихрийг бодвол биед ашигтай олон шим тэжээлийг агуулдаг ч дэглэм барьж байхдаа чихэрлэг зүйл идмээр санагдвал чихрээ идчихэж болно гэсэн үг.

Эх сурвалж: www.brightside.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.