12 жил иргэдийг хохироосон “Өгөөмөр“ захын хууль бус хаалтуудыг БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

zkdzgНийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны эргэн тойроны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр 12 жилийн нүүрийг үзжээ.

Arslan.mn

Энэ хугацаанд дээрх асуудлаар оршин суугчид удаа дараа холбогдох албаныханд хандаж, санал хүсэлт тавьсан боловч асуудал шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн аж. Тиймээс Нийслэлийн засаг даргын орлогч бөгөөд зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг “Орц, гарц” чөлөөлөх ажлын хүрээнд энэ сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо  “Өгөөмөр” захын эргэн тойронд байрлах хорооллуудын иргэд, оршин суугчидтай уулзаж, санал бодлыг нь сонсч, газар дээр нь ажиллажээ. Ажлын хэсгээс асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд танилцуулсанаар энэ сарын 15-ны өдөр буюу өнгөрөгч баасан гарагт нийслэлийн удирдлагууд газар дээр нь очиж орц, гарц чөлөөлөх байршлуудыг тогтож, холбогдох албаныханд яаралтай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Arslan.mn

Ийнхүү нийслэлээс өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрөгч ням гарагт /2019.11.17/ Нийслэлийн Замын хөдөлгөөний, төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газрын мэргэжилтнүүд “Өгөөмөр” захын удирдлагууд, тус захын бизнес эрхлэгчид, хотхонуудын СӨХ-ийн ажилтнууд болон оршин суугчидтай уулзаж, хотхонуудын хаагдсан орц, гарцыг нээх ажлыг эхлүүлэн, газар чөлөөлөх болон аж ахуйн нэгжүүдтэй ойлголцох ажил хийгдэж, орц гарцыг нээхээр ажиллаж байна.

Arslan.mnArslan.mn

Иргэд, оршин суугчдын зүгээс шуурхай арга хэмжээ авч, бодит ажил болгож өгсөн нийслэлийн удирдлагуудад талархаж буйгаа олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр байна.

Arslan.mn


URL:

Сэтгэгдэл бичих