Ард иргэдийг хэвлэлийнхэн айлгадаг уу, Ундармаа нар айлгадаг уу

olloo_mn_1544846504_ndarmaАйдас, хүйдэст автуулж, төрд итгэх итгэлийг үгүй хийх мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гаргаад байна гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Б.Ундармаар “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн анхны хэлэлцүүлгийг хийх үед асуултандаа дурьдаж, зарим сэтгүүлчдийн эгдүүцлийг хүргэлээ.

Сэтгүүлч Б.Отгон түүний энэхүү байр суурийг сонссоныхоо дараа “Б.Ундармаа: Иргэд зурагтаа асаахаас айгаад байна гэнэ ээ. Өөрөө хүмүүсийг айлгаад байгаагаа одоо болтол мэдэрдэггүй ээ!! Та нар минь хулгайч бишсэн бол бид чинь юу гэж байнга хулгай мэдээлэх вэ дээ!!! Гишүүд л хулгай хийж ард түмнийг айлгаад буй болохоос тэр хулгайг нь мэдээлсэн ТВ-үүд ямар буруутай билээ. Хулгай хийхдээ айгаагүй мөртлөө түүнээ сонсохдоо айдаг юм биш биз дээ!!!” хэмээн пост оруулжээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний хамаарал бүхий банк болон “Кампиал” нь дампуурлаа зарлаж, жинхэнэ утгаараа иргэдийг түгшүүрт автуулан, айдас бий болгоод байгаа билээ. Тухайн банканд хадгаламжтай байсан иргэдээс гадна ХНХ-ын яам хүртэл айдас, хүйтэст автаад буй нь сүүлийн үед хөврөх байгаа сайд нартай холбоотой мэдээллээс тодорхой харагдаж буй. Гэтэл “хэргийн эзэн, хэнгэргийн дохиур” эрхэм гишүүн ажиг ч үгүй дээрх үгийг хэлээд чуулган дээр сууж байх юм.

Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл:

“Энэ хуулийн 20.4 дээр байгаа юм. Сангийн асуудал. Сангийн хөрөнгөө яаж зарцуулах юм бэ. Үүн дээр төр оролцмооргүй байна. Зарцуулалт дээр нь тусгай онцгой эрхтэй, хэвлэл мэдээллийн, телевизийн энэ байгууллагад нь эрхийг нь өгч, өөрсдөө зарцуулалт дээрээ хяналтаа тавиад өрсөлдөөд явж байгаа юу гэсэн нэг асуулт байна.

Хоёрт, иргэдээс санал их ирж байна. Телевизээ орой асаахад л бас айдас хүйдэст автагдсан, сенсаацтай мэдээнүүдийг дамжуулж байдаг. Өнөөдөр ард иргэдийнхээ Төр, засагтаа, УИХ-даа итгэх итгэлийг нь хүртэл алдагдуулсан ийм их сенсаацтай мэдээллийн араас хөөцөлдөж байна. Тэгвэл үндэснийхээ эрх ашиг, өв уламжлал, соёл, монгол гэсэн дархлаагаа хэр хангаж байна вэ. Үүн дээр телевизүүд хэрхэн хандаж, яаж ажиллаж байна вэ гэсэн хоёр дахь асуулт байна.

Ер нь бид ажлаа тараад үзэж байгаа телевиз дээрээ хүнлэг, энэрэнгүй, хүүхэд залуучуудын төлөвшлийг хангасан, гэр бүлийн зөв зүйтэй харилцаан дээр мэдлэг нэмсэн боловсрол, эрүүл мэндээр хангасан контентуудыг илүү үйлдвэрлээсэй гэсэн саналыг хэлэх байна” хэмээн ярьжээ.

https://updown.mn/103225.html


URL:

Нэр: зочин Огноо: 6 December 2019

УИХ-д итгэх итгэлийг алдуулсан хүмүүсийн нэг нь чи өөрөө шүү дээ, шуналын бузартан минь. Ламаар ном сайн уншуулаарай даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.