АТГ: Эрүүгийн 22 хэргийг прокурорт шилжүүллээ

downloadАвлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны арваннэгдүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 22 буюу шалгасан хэргийн 3.9  хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, тав буюу шалгасан хэргийн 0.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нэг хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ.

Одоо 470 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 409 хэрэг, мөрдөн байцаалтын 61 хэрэг байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих