ЗТХЯ гаргасан шийдвэрээ эргэн харна уу

zam-teevriin-hogjliin-yamАвто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд ирэх пүрэв, баасан гарагт буюу 12 дугаар сарын 19, 20-ны өдөр ажиллахгүй юм байх. Бүтэн хоёр өдөр иргэдийн эрхийг зөрчиж буй энэ үйлдлээ “ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтад хамрагдана”гэж тайлбарлажээ.

Яасан их эрх дахтай Төрийн нарийн бичгийн дарга вэ. Бүхэл бүтэн нэг байгууллагын ажлыг хоёр өдрөөр саатуулж, тэр хирээр ард иргэд хохирол амсах болоод байна.

Тус төвийн  тухай сайн гэхээсээ  саар мэдээлэл нь их байдаг энэ үед  сургалт энэ тэрд хамруулах гэж байгаа нь сайшаалтай ч төрийн залгамж чанар буюу ажлыг орлон гүйцэтгэх асуудал энэ салбарт ”Нойль” гэдэг нь ажиглагдаж  байгаа юм. Бүхэл бүтэн 2 өдөр байгууллагаараа хаалгаа барьж байгаад сургалт явуулдаг төрийн  байгууллага Монголын түүхэнд байгаагүй.

Авто тээврийн үндэсний төвийн эл мэдээлэлтэй зэрэгцээд “Пүрэв гарагт сургалтанд хамрагдаад баасан гарагт шинэ жилээ тэмдэглэх гэж байгаа” гэх яриа гарсан бөгөөд сошиал ертөнцөд багагүй бухимдал үүсгээд байна.

Яам тамгын газар, сургууль цэцэрлэг зэрэг төрийн болон ТББ-ууд Авто тээврийн үндэсний төвийнхний жишгээр ажиллавал сул дорой эдийн засагтай улс орны хөгжил хэрхэх вэ.

Иймд ЗТХЯ гаргасан шийдвэрээ эргэн харж иргэдийн эрхийг хязгарлахгүй байхыг хүсье.

http://erennews.mn/article/27985


URL:

Сэтгэгдэл бичих