Нууж дордуулах уу, илчилж эрүүлүүлэх үү?

8724

Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудын материал, арга зүйн зохистой байдал, шинжилгээний бодит хүртээмжийг судлах, үнэлгээ дүгнэлт ѳгѳх Ажлын хэсгийн дүгнэлт гарсанаас хойш даруй 7 сар гаруй хугацаа ѳнгѳрчээ.

Мэргэжлийн түвшинд хийгдсэн энэ үнэлгээгээр хепатитын В, С вирүсийн ачаалал тодорхойлох шинжилгээ хийж байсан 28 лабораториудаас дараах 15 лаборатори чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон:

1. Хаппи веритас лаборатори
2. Ай Ти лаборатори
3. Итгэл лаборатори
4. Онкоген лаборатори
5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
6. Евростандарт лаборатори
7. Мобио лаборатори
8. Протлаб лаборатори
9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
14. Мед аналитик лаборатори
15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори

Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар Хаппи веритас, Ай Ти болон Итгэл лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгуул, акт тавиад байгаа юм.

Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцсэн болохыг энэ дашрамд дурьдах нь зүйтэй:

1. Сонгдо эмнэлэгийн лаборатори
2. Элэгний тѳвийн лаборатори
3. Оношмед лаборатори
4. Улсын нэгдүгээр тѳв эмнэлэгийн лаборатори
5. Улсын гуравдугаар тѳв эмнэлэгийн лаборатори
6. Медипас эмнэлэгийн лаборатори
7. Тѳв аймгийн нэгдсэн эмнэлэгийн лаборатори
8. Бонавита лаборатори
9. Грандмед эмнэлэгийн лаборатори
10. Аллергимед эмнэлэгийн лаборатори
11. Хавдар судлалын үндэсний тѳвийн лаборатори
12. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвийн лаборатори
13. Интермед эмнэлэгийн лаборатори

Энэ үнэлгээний дүгнэлтийг Монгол ард түмэнд албан ёсоор танилцуулах цаг нь болжээ!

НУУЖ ДОРДУУЛАХ УУ?
ИЛЧИЛЖ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ҮҮ?

гэдэг асуулт Та бидний ѳмнѳ тулгараад байна. Та бидэнд маш олон хурцаар тулгамдсан асуултууд байна. Энэ шууд ярилцлагаас үнэн бодит мэдээлэл аваарай мѳн Монгол Улсын эрүүл мэндийн салбарын лабораторийн чанар болон чанарын хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар бидний санаа бодлыг сонсоорой! Баярлалаа.

Хүндэтгэсэн,

Оном сангийн ТУЗ-ын дарга
Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал
Физикийн шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих