Хятадын Жек Ма Азийн хамгийн баян хүн болжээ

 5e6720b73bc36Хятадын “Alibaba” компанийг үүсгэн байгуулагч Жек Ма /Ма Юнь/ хөрөнгийнхөө хэмжээгээр Энэтхэгийн “Reliance Industries” компаний эзэн Мукеша Амбанийг гүйцэж түрүүлж, Азийн хамгийн баян хүн боллоо гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

Жек Магийн хөрөнгө 44.5 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, тэрбээр манай гарагийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад 18 дугаарт бичигдсэн байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Мукеша Амбани өнгөрсөн өдрүүдэд 5.8 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээж, түүний хөрөнгө 41.8 тэрбум ам.доллароор үнэлэгджээ. Энэтхэгийн бизнес эрхлэгч  дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад 19 дүгээрт орсон байна. Жек Ма компанийнх нь үүлэн хадгалах системийн тусламжтайгаар гар утасны программ хангамж, өгөгдөл боловсруулах үйлчилгээний эрэлт нэмэгдсэний ачаар бага хэмжээний алдагдал хүлээсэн гэж “Bloomberg”-ийн шинжээчид тэмдэглэсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр тэрбээр өдөрт нэг тэрбум орчим ам.доллар алджээ.

“Alibaba” компани 1999 онд байгуулагдсан бөгөөд цахим худалдаа, дижитал төлбөр тооцооны дэлхийн хамгийн том байгууллагуудын нэгд тооцогддог. Жек Ма компанийнхаа үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн өдөр буюу 2019 оны есдүгээр сарын 10-нд гүйцэтгэх захирлын ажлаа өгсөн билээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж: “Bloomberg” агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих