Хамгийн муу авто замтай 10 орон

9bf457d03060ea898305009af03af45d“Олон улсын өрсөлдөх чадварын индекс”-ийн шинжээчид 137 орны авто замыг шинжилж, тус бүрд нь 7 хүртэлх оноог өгч, дэлхийн хамгийн муу замтай 10 улсыг тодруулжээ. Ингээд хамтдаа тэдгээр улсуудыг юун дээр алдсан болохыг олж мэдэцгээе. Сонирхуулахад, манай улс энэ жагсаалтад багтаагүй байгаа шүү.

10. Молдав – 2.5 оноо

Молдав улс 12666 км урт замтай боловч тэдгээрийн 34 хувьд нь л машин явах боломжтой байдаг. Харин үлдсэн замуудыг нь машин явж болохоор (30.43%), тун муу (20.21%), машин явах нөхцөлгүй (12.39%) гэж ангилдаг. Хэдийгээр улсаас нь авто замын засварт жил бүр маш их хэмжээний хөрөнгө зарцуулдаг ч замын чанар нь одоог хүртэл сайжраагүй хэвээр л байна. Түүнчлэн засварт орсон замууд нь ердөө жилийн дараа л эргээд авах юмгүй болтлоо мууддаг аж.

Молдав - 2.5 оноо

9. Мозамбик – 2.5 оноо

Энэ улс нийт 30400 км замтай боловч 18 жилийн турш үргэлжилсэн иргэний дайн болон 2000 онд болсон их үерийн гамшгийн үр дүнд дэд бүтэцийн салбар нь бүхэлдээ уналтад орж, авто машины замууд нь тэр чигтээ сүйдсэн юм.

Мөн 1993-1998 оны хооронд 5 жилийн турш 3000 км замыг хатуу хучлагаар хучиж, 13000 км замд засвар оруулж, шинээр 11000 км зам тавьжээ. Улмаар тус улсын 5685 км зам хатуу хучлагатай болсон хэдий ч борооны улиралд шороон замууд нь тэр чигтээ үерт автдаг байна.

Мозамбик - 2.5 оноо

8. Украин – 2.4 оноо

Украин улс нийт 169422 км замтай ба түүний 37% нь л асфальтаар хучигдсан байдаг. Гэхдээ тэдгээр хатуу хучлагатай замуудын ердөө 6%-д нь л машин явах боломжтой байдаг ба бусад замуудыг нь ч нэн яаралтай засварлах шаардлагатай байгаа юм.

Түүнчлэн тус улсын авто замын чанарт цаг уурын байдал, байнга савлах агаарын даралт болон шинээр зам тавих болон засварлахдаа муу технологи ашигладаг гэх мэт зүйлс хамгийн ихээр нөлөөлдөг аж.

Украин - 2.4 оноо

7. Парагвай – 2.4 оноо

Энэ улс нийт 29500 км замтай бөгөөд ойролцоогоор 15000 км нь хатуу хучлагатай байдаг. Гэхдээ тэдгээр замууд нь чанарын шаардлага огт хангадаггүй аж. Мөн борооны улиралд бусад шороон болон холын замуудаар нь явах ямар ч боломжгүй болдог юм.

Парагвай - 2.4 оноо

6. Йемен – 2.3 оноо

Арабын хойгийн Йемен гэх жижиг улс нийт 71300 км урт замтай хэдий ч 6200 км нь л асфальтаар хучигдсан байдаг. Түүнчлэн энэ улсын хойд хэсгийн Сана, Таиз, Ходейда хот хоорондын зам болон Аден-Таизын замууд л машин зорчих боломжтой хэмжээнд байдаг аж. Харин өмнөд нутгийн замуудад нь засвар хийх шаардлагатай байгаа юм.

Йемен - 2.3 оноо

5. Гвиней – 2.2 оноо

Энэ улс нийт 44348 км замтай ба тэдгээрийн дийлэнхийг нь шороон зам эзэлдэг. Түүнчлэн ердөө 4342 км зам л хатуу хучлагатай байдаг бөгөөд бусад нутгийнх нь ихэнх замууд шороон учир хол газар машинаар явахад тун төвөгтэй байдаг аж. Мөн борооны улиралд тэдгээр замууд үерт автаж машин зорчих боломжгүй болдог юм.

Гвиней - 2.2 оноо

4. Мадагаскар – 2.2 оноо

Африк тивийн хажууханд орших Мадагаскар арлын улс нийт 65663 км урт замтай боловч ердөө 6000 км нь л асфальтаар хучигдсан байдаг.

Түүнчлэн зэрлэг байгаль, хөдөө хол газруудад нь шороон зам давамгайлдаг ба  нутгийн иргэд тэдгээр замуудаа бараг цээжилсэн байдаг гэхэд хилсдэхгүй юм. Гэхдээ борооны улиралд энэ замууд үерт автаж машин явах боломжгүйд хүрдэг.

Мадагаскар - 2.2 оноо

3. Гаити – 2.1 оноо

Байгалийн гамшигт олон удаа өртөж байсан Гаити улс нь нийт 4160 км авто замтай. Гэвч тэдгээр нь хатуу хучлагагүйн улмаас борооны улиралд үерт автаж явахын аргагүй болдог аж. Мөн энэ улсад томоохон хотууд хооронд л асфальтан зам тавьсан байдаг юм.

Гаити - 2.1 оноо

2. Ардчилсан Конго улс – 2.1 оноо

Арчилсан Конго улс нийт 171250 км замтай ба тэдгээрийг дотор нь 15000 км шороон зам, 21000 км хөдөөний зам, 43000 км хатуу хучлагагүй зам, 90000 км орон нутгийн болон жижиг явган замууд гэж ангилдаг. Мөн хатуу хучлагатай ердөө 2250 км зам байдаг боловч түүний ихэнхээр нь машин явах боломжгүй байдаг юм. Харин үлдсэн 1 км гаран замыг засварлах зайлшгүй шаардлагатай байгаа аж.

Ардчилсан Конго улс - 2.1 оноо

1. Мавритан – 2 оноо

Энэ улс ердөө 11066 км урт замтай бөгөөд хэдхэн жилийн өмнөөс л асфальтаар зам тавьж эхэлжээ. Тиймээс одоогийн байдлаар 3100 км зам нь л хатуу хучлагатай байгаа аж. Харин үлдсэн шороон замуудаар нь машин явах боломжгүй байдаг ба А цэгээс Б цэг рүү явах нь хэн бүхний хувьд маш том даваа болдог байна.


URL: