Ч.Хүрэлбаатар: Улсын төсвийг хэн нэгэн тодотго гэхээр тодотгочихдог юм биш

107

Өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд хуралдлаа. Хуралдаанаар коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ипотек, цалингийн зээлийн хэдэн хувийг төрийн албан хаагчид эзэлдэг вэ. Төсвийн тодотгол хийхгүй байгаа шалтгаанаа тайлбарлана уу хэмээн сангийн сайдаас асуулаа. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа “Тодорхой нөхцөл биелж байж төсвийг тодотгодог. Одоогийн байдлаар нэгдсэн төсөв 150 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Улсын төсөв тоглоом биш. Хэн нэг нь гарч ирээд тодотго гэхээр тодотгочихдог юм биш. Хуулийн дагуу шаардлага биелэгдвэл төсөвт тодотгол хийнэ.

НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэж байгаа. НДШ төлдөг нийт 910 мянган хүн байгаа. Үүнээс 187 мянга нь төрийн болон төрийн өмчит, орон нутгийн өмчит байгууллагад ажилладаг 80 мянган хүн байна. Төрийн болон төрийн өмчит байгууллагад ажилладаг хүмүүсийг хасахаар цаана нь 640 мянган хүн байна. НДШ-ээс чөлөөлөгдөхгүй гэдгээ томоохон ААН-үүд илэрхийлж эхэлсэн. Тэгэхээр энэ тоо буурах байх.” гэв.


URL: