“Хан талст” ХХК Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяагийнх

142

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд тогтоол усанд живж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.  “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт цүнхээл ус тогтсон байсан бөгөөд Дэнжийн мянгаас хүүхдүүд тоглох гэж очоод дөрөв нь эндсэн юм.

“Хан талст” ХХК Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байсан И.Нарантуяагийн компани аж. Тодруулбал АТГ-т түүний мэдүүлсэн ХОМ-т “Хан талст” ХХК түүний мэдлийнх гэдэг нь бүртгэлтэй байгаа юм.


URL: