С.Баярцогт “Айвонхоу майнз”-ийн хувьцаанаас 1,8 тэрбумын ашиг олжээ

10c13dc400a834a112fcafd1f700e3742Сангийн сайд С.Баярцогт Оюутолгойтой гэрээ байгуулах ЗГ-ын ажлын хэсгийн орлогчоор ажилласан.

С.Баярцогт нь Оффшор бүсэд буюу Бахамас аралд үүсгэн байгуулсан “ND HARMONY” компаний Швейцар дахь “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009.08.20 –ны өдөр Айвонхоу майнз компаний 150,000 ширхэг хувьцааг 2 тэрбум төгрөгөөр худалдан авсан.

2009.10.06-ны өдөр ЗГ Оюутолгойтой “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан.Үүнээс хойш 6 сарын дараа буюу 2010.04.06-ны өдөр С. Баярцогт “Айвонхоу майнз” компаний 150,000 ширхэг хувьцаагаа 3,8 тэрбум төгрөгөөр худалдаж, энэ хувьцаанаас 6 сарын дотор 1,8 тэрбум төгрөгийн ашиг олжээ.

2. С.Баярцогт эхнэрийнхээ компанид Оюутолгойгоос 63,9 тэрбум төгрөгийн ажил авчээ

С. Баярцогт нь эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Кью Эф Эс” ХХК-ийг Өмнөговь аймгийн Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг Оюутолгой ХХК-тай хийлгэж, 2010-2012 онуудад 43.2 тэрбум, 2013 онд 20,7 тэрбум төгрөгийн ажил авчээ

3. Үнэтэй орон сууцаа бусдын нэр дээр шилжүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн худал мэдүүлэг өгүүлжээ.

С. Баярцогт нь 852 сая төгрөгийн үнэлгээтэй Нүхэт дэхь хаусаа хөрөнгө орлогын мэдүүлгээсээ нууж, Х.Дөчинтав гэх хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Мөн 1,4 тэрбумын үнэлгээтэй Велла Виста хотхоны Таун хаус, 1,1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй Велла Виста хотхоны орон сууцыг худалдаж авсан эх үүсвэр тодорхойгүй. Өөрөө эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүйгээс гадна эхнэр нь ч эдгээр үл хөдлөх хөрөнгийг С. Баярцогт аль компаниас ямар эх үүсвэрээр худалдаж авсныг мэдэхгүй байсан байна.

АТГ-аас С.Баярцогтыг шалгаж эхлэнгүүт нэг байраа найз “Модерн номадс”-ын эзэн М. Есөнмөнхийн ажилтны нэр дээр шилжүүлсэн. “Эм Си Эс ” компаниас уг эмэгтэй тэр байрыг худалдаж авсан болгохоор мөнгө тушаасан гэх хуурамч бичиг баримт бүрдүүлж, худал мэдүүлэг өгүүлсэн.

5. С. Баярцогтын оффшор данс руу УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан 8,2 сая евро шилжүүлжээ.

УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан 2008 онд Швейцарь дахь дансаараа С.Баярцогтын “Кредит Свисс” банкны данс руу 8,2 сая евро шилжүүлжээ. С. Баярцогт энэ мөнгийг 2009-2014 оны хооронд Б. Дэлгэрсайханд буцааж өгсөн бөгөөд зээлийн хүүнд 90,000 доллар өгчээ.

Оюутолгойг гэрээ байгуулахдаа Сангийн сайд С.Баярцогт албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгоор ашигласан гэж үзээд түүнд ял өгчээ

Сэтгүүлч Б.Отгон 2020.10.01


URL: