АТГ: С.Баярцогтын хэргийг хаагаагүй

1-696x392Авлигатай тэмцэх газраас Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт  холбогдуулан шалгаж байгаа.

Сүүлийн өдрүүдэд С.Баярцогтод холбогдох хэргийг хаасан тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “С.Баярцогтын хэргийг хаагаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.

Эргэн сануулахад Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан.


URL:

Сэтгэгдэл бичих