“Талын буйр“ амралтын газрын гэрээт ажилтан сураггүй алга болжээ

163054747661302e14c5242 Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Талын буйр” гэдэг амралтын газрын гэрээт ажилтан сураггүй алга болжээ. Тодруулбал, аймгийн төвөөс 280 км-т байрлах амралтын газраас өнгөрсөн наймдугаар сарын 31-ний орой 20.00 цагийн үед тус амралтын газрын ажилтан Х нь гараад сураггүй болжээ. Алга болсон гэх дуудлага аймгийн онцгой байдлын газар есдүгээр сарын 1-ний өглөөний 10.00 цаг ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Талын буйр” ХХК-ийн ажилтнууд 09.02-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

http://www.zaluucom.mn/read/58cag9haa


URL: