БНХАУ-ын Жөжян муж анх удаа Казахстанаас эрчим хүчний нүүрс импортлов

5-24БНХАУ-ын Жежан муж Казахстан улсаас анх удаа эрчим хүчний нүүрс импортолсныг эх сурвалжууд мэдээллээ.

БНХАУ-д нүүрсний хомсдол үүсэж, үнэ нь дээд цэгт хүрч өсөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус муж нийлүүлэлтээ хангахаар шийдвэрлэсэн байна. Казахстан улс БНХАУ-д 136 мянган тонн нүүрс нийлүүлээд байгаа аж. Далайд гарцгүй Казакстан улсаас нүүрс импортлох нь бусад улсаас авахтай харьцуулахад өндөр зардалтай байгааг тодотгож байна. Мөн тус улсын нүүрс олборлолтоор тэргүүлэгч Шаньси мужид үер болсонтой холбоотойгоор 27 уурхайн гарц түр зогсоод байна.

Ц.Бадмаараг

Bloomberg Tv


URL: