Жо Байден дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр “УНТЖЭЭ“

PRC_207940534

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Робинетт Байдены Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр зүүрмэглэж байгаа нь камерын дуранд өртжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп энэ завшааныг алдсангүй. Тэрбээр, “Байден дэлхийн дулаарал бол түүний нэн тэргүүний зорилт гэж хэлэн Европ руу очсон. Гэвч хурал дээр очоод шууд унтлаа. Түүнийг дэлхий даяар харж байгаа шүү дээ” гэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “Аливаа зүйлд чин сэтгэлээсээ, итгэл үнэмшилтэй байдаг хүн хэзээ ч унтахгүй!” хэмээсэн байна.

Твиттерт #SleepyJoe гэсэн хаштаг трэнд болж байгаа юм. Байден энэ оны наймдугаар сард Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетттэй уулзах үеэр мөн ийм шуугиан тарьж байжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй тус уулзалтад оролцож байгаа билээ.


URL: