Ши Жиньпин Жо Байденд баяр хүргэжээ

5fbf31aa472ab

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд баяр хүргэсэн цахилгааныг лхагва гарагт илгээжээ.

Хятад-АНУ-ын харилцааг эрүүл, тогтвортойгоор хөгжүүлэх нь зөвхөн хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг сонирхолд нийцнэ гэж Ши Жиньпин тэмдэглэсэн байна.

Мөн талууд зөрчилгүй, сөргөлдөөнгүй, харилцан бие биеэ хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахад түлхүү анхаарч, санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр талын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, дэлхий дахинд энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрхэм үйл хэргийг хөхиүлэн дэмжихийн төлөө бусад орон, олон улсын хамтын нийгэмлэгтэй хүчээ нэгтгэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Хятадын дэд дарга Ван Цишань АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрист баяр хүргэсэн цахилгааныг мөн лхагва гарагт илгээсэн байна.


URL: