Хатуу хөл хорионы үед 152.9 мянган ажлын байр үгүй болжээ

арай дэээр

Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоосноос хойш аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдалд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас судалгаа явуулсан байна. Энэ судалгааны дүнг өнөөдөр /11.26/ цахимаар танилцуулав.

Хөл хорионы үед энэ сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бизнес эрхлэгчид 152.9 мянган ажлын байрыг цөөлжээ. Хэрэв хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал 432.660 ажлын байр цөөлөх тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу хөл хориог  2021 оны гуравдугаар сар хүртэл сунгавал 505.060 ажлын байр цөөлөх нь. Бизнес эрхлэгчдийн хувьд хөл хоёр аж ахуй нэгжийн нэг нь сарын нөөцтэй ба урсгал зардлаа гаргаж чадна, ажлын байр, цалинг хадгалж чадна хэмээн хариулжээ. Харин гурван сар хүртэл аялал жуулчлал, барилга, хөнгөн үйлдвэр COVID-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж, хүнд тусч буйг судлаачид хэлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа бол 14 хувь нь цалингаа 100 хувь олгож байгаа. Нийт хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 сая төгрөг хүртэл зээлтэй байна” гэдгийг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn


URL: