Үхань хотын 9,8 сая иргэнд шинжилгээ хийхэд Covid 19 ИЛРЭЭГҮЙ

14

Титэм вирусийн халдвар анх БНХАУ-ын Хубэй мужаас илэрч, сүүлийн таван сарын хугацаанд дэлхийн 216 оронд эрчимтэйгээр тархаад байгаа. Тэгвэл өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Үхань хотод 9,8 сая гаруй хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулахад, бүх хариу сөрөг гарсан байна.

Хятадын Хуазонг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тонжи анагаах ухааны коллежийн профессор Лу Зухун хэлэхдээ “Тавдугаар сарын 14-нөөс зургадугаар сарын 1-ний хооронд Үхань хот 9,899,828 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийлээ. Ингэхэд нэг ч батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Мөн 300 шинж тэмдэггүй тохиолдол бүртгэгдсэн. Тэдний ойрын хавьтал болох 1,174 хүний шинжилгээний хариу бүгд “сөрөг” гарсан. Иймд шинжилгээний үр дүнгээс харахад шинжилгээнд хамрагдсан бүх дээжийн дотор шинж тэмдэггүй тээгч нарын эзлэх хувь маш бага байна. Тэднээс хэн ч халдварыг бусад хүмүүст дамжуулаагүй нь тогтоогдсон” хэмээжээ.


URL: