Баянгол дүүрэгт нэмэлт тунд хамрагдах нэг сарын аян зарлалаа

251397792_2129612557197567_8375693494954615749_n

БГД-т нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аян зарласнаар өдөртөө 1200 хүн нэмэлт III тундаа хамрагдаж байна.

Баянгол дүүрэгт нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг 10 дугаар сарын 25-наас эхлүүлж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэхүү_аяныг эхлүүлэхээс өмнө дүүргийн хэмжээнд өдөртөө 200-300 хүн нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж байсан бол аяныг эхлүүлснээр дээрх тоо нэмэгдэж сүүлийн гурван өдрийн байдлаар 600, 700, 1200 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагджээ.
Нэмэлт дархлаажуулалтын эрчимжүүлэх нэг сарын аян 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд иймд иргэд, аж аж ахуй нэгж байгууллага та бүхнийг дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ байна.
ЭХ СУРВАЛЖ: БГД-ИЙН ЗАСАГ ДАРГА

May be an image of 2 people and people standing


URL: