Онгоцоор тээвэрлэж байсан хамгийн итгэмээргүй 9 ачаа

9ac7171f8e6384edd84f5d6d2315354cТом хэмжээний ачааг агаарын тээврээр илгээхдээ тусгай зөвшөөрөл авч, аюулгүй байдлыг хангаж, нарийн төлөвлөгөө, зохион байгуулалт хийхийн зэрэгцээ багагүй үнэ төлөх ёстой байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл заримдаа ямар ч ангилалд багтахгүй хачирхалтай ачаануудыг ч тээвэрлэх хэрэг гардаг гэнэ шүү. Ингээд бид танд дэлхийн түүхэнд онгоцоор тээвэрлэгдэж байсан хамгийн хачирхалтай ачаануудыг танилцуулъя.

1190 тонны генератор

“Антонов Ан-225 Мрія” карго онгоц нь өнөө цагийн хамгийн их даацтай, хамгийн том хэмжээтэй агаарын тээврийн хэрэгсэл юм. 2013 онд энэхүү хүчирхэг онгоцоор Швейцарийн Цюрихээс Бахрейн улс руу 190 тонн жинтэй генераторыг тээвэрлэсэн бөгөөд энэ нь түүхэнд онгоцоор тээвэрлэсэн хамгийн хүнд ачаа болон үлджээ.

190 тонны генератор

2Цөмийн реактор

Америкчууд 1955 онд цөмийн реактор бүхий хөдөлгүүртэй “Convair NB-36H” онгоцыг зохион бүтээж туршиж байжээ. Үүнээс хэдхэн жилийн дараа буюу 1961 онд ЗСБНХУ “Ту-119″ цөмийн реакторт онгоцыг мөн бүтээсэн байна. 1960-аад оны дунд үеэс хоёр орон хоёул энэхүү төслөөсөө татгалзаж, “атомын онгоц”-ыг дахин үйлдвэрлээгүй гэнэ.

Цөмийн реактор

3Аварга лазер

Пуужин устгахад зориулагдсан лазер бууг урд хэсэгт нь суурилуулсан “Boeing YAL-1″ хэмээх онгоцыг Америкийн агаарын хүчин 2002 онд туршиж байв. Тус онгоц хоёр ч сургуулилалтын пуужинг амжилттай устгасан боловч 2010 онд санхүүжилт нь зогссоны улмаас удалгүй төслийг бүр мөсөн хаасан аж.

Аварга лазер

4″Дакар ралли”-ийн машинууд

Автоспортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдаан 2000 онд зохиогдох үед Нигер улсад террористуудын халдлага ихэссэн тул уралдаан тус улсын нутгаар дайрч өнгөрөх боломжгүй болжээ.. Тиймээс бүх оролцогчид болон машинуудыг “Ан-124 Руслан” хүнд даацын ачааны 3 онгоцоор Ливи улс руу тээвэрлэсэн байна. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 18 удаагийн нислэг шаардлагатай болсноос гадна зардал нь 5 тэрбум доллар давсан байна.

"Дакар ралли"-ийн машинууд

5С-130 онгоцны их бие

Хоёр жилийн турш бэлтгэл ажлыг хангаж, олон удаагийн туршилт хийсний эцэст Америкийн зэвсэгт хүчний тээврийн ”C-130 Hercules” онгоцны их биеийг ижил төрлийн “C-5 Galaxy” онгоц дотор ачиж, амжилттай тээвэрлэж чадсан байна.

С-130 онгоцны их бие

6Нохойны хоолонд зориулсан амт оруулагч

Boeing 747 онгоцоор нэгэн удаа 90 тонн жин хүрэх нохойн хоолонд зориулсан амт оруулагчийг тээвэрлэсэн байна. Энэ нь онгоцны ачаа тээшийy хэсгийг бүхэлд нь эзэлжээ.

Нохойны хоолонд зориулсан амт оруулагч

7390 үхэр

“Boeing 747″ онгоцны нисгэгчид нэгэн удаа 390 үхрийг тээвэрлэж байтал онгоцны галын дохио гэнэт дуугарахад ихээхэн сандарч ослын буулт хийжээ. Гэтэл тэр олон үхрийн биеийн дулааны нөлөөгөөр галын аюул мэдрэгч нь хуурамч дохио өгсөн байжээ.

390 үхэр

8Нүдний эмнэлэг

“Orbis International” компани ”McDonell Douglas DC-10″ хөлөг онгоц дээр “нисдэг” эмнэлэгийг байгуулсан байна. Бүрэн тоноглогдсон уг эмнэлэг нь шаардлагатай тоног төхөөрөмж муутай орнуудын ард иргэдэд нүдний эмчилгээ, оношилгоог хийхэд зориулагдсан аж.

Нүдний эмнэлэг

9Алуурчин халим

Кейко нэртэй халим нь “Free Willy” киноны баатар бөгөөд тэрээр хоёр ч удаа онгоцоор нисч үзжээ. Эхний удаад түүнийг Мехико хотоос Америкийн Орегон муж руу “C-130 Hercules” онгоцоор зөөвөрлөсөн бол дараагийн удаа “Boeing C-17 Globemaster III” онгоцоор төрөлх нутаг болох Исланд руу нь тээвэрлэсэн байна.

Алуурчин халим
https://www.caak.mn/view/8289362/

URL:

Tags: