Осолдсон онгоцыг тариалангийн талбайд буулган зорчигчдын амийг аварсан нисгэгчдэд Оросын баатар цол олгожээ

news_86289_1Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Уральские авиалинии” компанийн осолдсон “Airbus 321” онгоцыг тариалангийн талбайд буулган зорчигчдын амийг аварсан баатарлаг үйлсийг нь үнэлэн нисэх багийн дарга Дамир Юсупов, хоёрдугаар нисгэгч Георгийн Мурзин нарт баатар цол олгох тухай тушаалд гарын үсэг зурсан тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Мөн тус онгоцны үйлчлэгчдийн ахлагч ДмитрийИвлицкий, үйлчлэгч Надежда Вершинина, Дмитрий Гончаренко, Алия Слякаева Яна Ягодина нарыг Эр зоригийн одонгоор шагнахаар болжээ.

“Уральские авиалинии” компанийн Москва-Симферополь чиглэлийн “Airbus 321” онгоц Москвагийн Жуковское нисэх буудлаас хөөрөөд өндөр авч байхдаауржигдар цахлай шувуудын сүрэгтэй мөргөлдсөн юм. Онгоцны хоёр хөдөлгүүрт шувууд орсноор аль аль нь ажиллахаа больж шатаж эхэлжээ.

Онцгой нөхцөл байдалд бүхээгтээ 233 зорчигч, нисэх багийн долоон гишүүнтэй сүйрч буй онгоцны багийн дарга Дамир Юсупов, хоёрдугаар нисгэгч Георгий Мурзин нар барьц алдалгүй маш хурдан шийдвэр гаргаж онгоцыг Москва орчмын Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэ шишийн тариалангийн талбайд дугуй гаргалгүй буулгаж чаджээ.

Буултын үед 75 хүн хөнгөн бэртсэн ба нэг ч хүний амь эрсдээгүй билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.