Г.Батбаяр: Миний охин энэ үйлдэлдээ анхнаасаа маш их гэмшиж харамсаж уйлж байсан

809f2a_5f0uvhmv7ort57jofarto8l42d_x800

Бусдын толгой дээр кофе асгасан үйлдлээсээ болж олон нийтийн дургүйцлийг хүргэсэн Б.Ариунзаяагийн аав, өмгөөлөгч Г.Батбаяр “Өдрийн сонин”-д ярилцлага өгчээ. Тэрээр өгсөн ярилцлагдаа ЭЦЭГ ХҮНИЙ ХУВЬД ОХИНОО ӨМӨӨРНӨ гэж дурьдаад охиныг нь зориуд буруутгсан гэж үзэж байгаагаа нуухгүй байгаагаа илэрхийлж үүнийгээ өөрийнхөө ажил, мэргэжлийн онцлогтой хамаатуулжээ.

Түүний өгсөн ярилцлагаас иш татвал… – Эцэг хүний хувьд…?

– Охиноо өмөөрнө. Ямар ч тохиолдолд хүний жам ёсны сэтгэлгээний хувьд охиноо өмөөрч таарна. Гэхдээ охин маань буруу үйлдэл хийсэндээ хариуцлагаа хүлээх нь зүйн хэрэг. Биеэ барьж чадаагүй, хүний толгой дээр кофе асгаж байгаа үйлдэл бол туйлын буруу.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод нөгөө охин нь түрүүлж мэдүүлгээ өгөөд яваад өгсөн. Миний охин мэдүүлэг өгөхөөр үлдсэн. Ингэхдээ хоёр хүүхэд нэгнээсээ уучлалт гуйсан. Нөгөө охин танхайн үйлдлээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан, миний охин кофе асгасан үйлдэл дээрээ уучлалт гуйсан.

Тэр үед охины толгой, дух гэмтэлгүй байсан: Энэ нь кофе шалзлам халуун байгаагүй байх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Гэхдээ ямар ч байдалд байсан гэсэн кофе асгаж байгаа нь миний охины туйлын буруу. Гэхдээ үүн дээр ялгамжтай авч үзнэ.

– Охин маань цагдаагаас бие засах зөвшөөрөл авахыг хүссэн: Хариуд нь “Суу чи” гээд л сүрдүүлээд эхэлсэн байна. Шүүх хурал. хорих газар хаана ч хүн бие засмаар байна гэхэд шууд зөвшөөрдөг. Энэ бол хүний бие организмын жам ёсны заавал эдлэх ёстой эрх. Гэтэл хэргийг шалгаагүй, харьяаллын бус маргаанд мөрдөгч хөндлөнгөөс нь орж ирж, ял. шийтгэл оногдуулах зорилгоор бие махбод. сэтгэл санаанд шаналал зовуурь үүсгэх аргаар эрүү шүүлт тулгаж байгаа хэлбэр. Иргэнийг бие засуулахгүй гэж заналхийлээд. халдаад байгаа нь хууль ёсны шаардлагад тооцогдохгүй.

– Хэн нэгэн этгээд миний охины нэр, зургийг ашиглаж: хуурамч аккаунт нээгээд золбин сургууль. золбин улсаас чинь явна гэх зэрэг пост тавьсныг нь сургууль битгий хэл прокурор хүртэл баримт болгоод барьчихсан шүүх дээр мэтгэлцэж байна. Гэтэл одоо энэ баримтыг миний охин бичээгүй гэдгийг шалгаж тогтоох ёстой байтал хангаагүй нь асуудалд хэтэрхий хөнгөн хуумгай хандаж байгааг харуулж байна.

– Гэр бүлийн хүмүүжил гэх асуудалд хүн төрөлхтний түүхэнд тогтоосон норм стандарт, дүрэм журам гэж байхгүй гэхчилэн ярьжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 


URL: