”Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” буюу Н.ЭНХБАЯРЫН ”ХVVХДVVД”

Монгол Улсын Ерєнхийлєгч асан Н.Энхбаярт хандсан МАН-ын vе vеийн дарга, Ерєнхий нарийн бичгийн дарга нарын гарын vсэгтэй ил захидал олны хvртээл болоод тун ч удаагvй байхад экс Ерєнхийлєгч тэдэнд хариу илгээсэн нь голыг нь олоод хэлчихэв бололтой. Угтаа бол vе vеийн дарга нар ч юу байхав, єнєєгийн удирдлагууд айсандаа хэдэн євгєчvvлийнхээ нэрийг барьж, гарын vсгийг хулгайлчихсан хэрэг. Н.Энхбаяраас айсандаа арга ядсан л юм болж байна. Энэ нь єнєєх “хvvхэд нохойн доог” гэгч л боллоо.

Ерєнхийлєгч асан хариу захидалдаа “Уржигдар хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр надад хандсан уриалга-шаардлага хэвлэгдсэнийг уншаад энэхvv хариуг єгєх нь зvйтэй гэж vзлээ. Уриалга-шаардлагыг бичиж гарын vсэг зурсан хvмvvсийн нэрсийг харвал МАХН-ын дарга, ЕНБД-аар, МАХН-ын нэрийг ашиглан тєр, засгийн єндєр албан тушаалд сонгогдон томилогдож, тєр, засгийн тэргvvнээр ажиллаж байсан, ямар нэг байдлаар олны танил болсон, миний сайн мэдэх хvмvvс байна” хэмээжээ.

“Миний сайн мэдэх хvмvvс байна” гэсэн энэ богино єгvvлбэрийн ар талд Н.Энхбаярын гол санааны нэг нь нуугдана. Шуудхан хэлэхэд МАН-ын шинэ vеийн дарга нарт энэ єгvvлбэр бvр ч хvнд туссан биз. С.Батболдыг бизнесмэн байхад нь Н.Энхбаяр хєтєлж, дэд сайдын суудалд суулгаж байсныг єдгєє хvн бvхэн мэднэ. Ё.Отгонбаяр ч тvvний дэмжлэгээр МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн даргаар ажилласан бєгєєд єдгєє сайдын суудалд заларчихаад байна.

Vнэнийг хэлэхэд дээрх эрхмvvд монгол эр хvний хувьд жудаггvй л загнаж байгаа хэрэг. Хэн байхад нь хэн болгосон гэдгээ мэдэх л учиртай. Єнєєх “тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ” гэгч л юм боллоо. Бvр Н.Энхбаярын тэжээсэн ноход єєрийг нь эргэж боргож, бvр ноцож байна. Харин боргож ноцсоныхоо хариуд энэ захидлаар єєрсдийгєє нэлээн сайн ноцуулав.

Захидал цааш vргэлжлэхдээ “Нэг, хоёрыг нь эс тооцвол бvгдээрээ л миний дэмжлэгийг авч улс тєрд, улс оронд єндєр албан тушаал хашсан улс байна. Тийм ч учраас миний сайн мэддэг улс гэж хэлээд байгаа юм. Миний бие эдгээр хvмvvсийн заримаас нь яг л ийм юм бодно, бичнэ дээ гэж боддогтоо баталгаа авав, харин зарим нь ийм мунхаг юман дээр гарын vсгээ тавиад сууж байгааг нь хараад гvнээ харамсаж байна. Цагтаа эдгээр хvмvvсийн гарын vсэг vнэтэй цэнэтэй байсан, одоо ийм захидлын хавсарга болж байгаагаас vзэхэд vнэ цэнгvй болж дээ…” гэсэн єгvvлбэр бий. Бодоход єєрийнх нь дэмжлэгийг аваагvй нь Г.Очирбат, Б.Даш-Ёндон нарын хvмvvс биз ээ. “Зарим нь дотроо дургvй ч бусдадаа “чирэгдэн” гарын vсэг зурсан байхыг vгvйсгэхгvй” гэсэн захидлын эл єгvvлбэрт ч энэ хоёр эрхэм хамаатайг шууд хэлчихсэн. Бид дээрх хоёр эрхмээс Н.Энхбаярт хандсан захидлын талаар тодруулга, ярилцлага авъя гэсэнд дургvйцэж, бараг л намын дарга нар сонин хэвлэлд бvv ханд гэсэн хариуг єгсєн нь ч vvнийг гэрчилнэ.

Эл захидал тэр чигээрээ тэдэнд сургасан айлдсан утгатай гэдгийг хэн ч уншсан ойлгомоор, зарим нь захидал хаяглагчдыг vзэн ядмаар зvйл бий. Гагцхvv ”Та бид ийм юм ярьж олон тvмний цагийг идэж, санаа бодлыг нь чилээж байхаас ичих хэрэгтэй. Энэ дашрамд та бvхэнд хандан хамтран ажиллах санал тавьж байна” гэсэн. “Хамтран ажиллах санал” гэдэг нь шууд бус утгаараа биш ч ямар нэгэн албан тушаап горилсон мэт уншигч олноо санагдаж болох. Гэвч тийм биш болов уу.

Захидалд бичсэн хамтарч ажиллах зvйлсээс заримыг нь дурьдвал “Долдугаар сарын 1-ний эмгэнэлт vйл явдлыг дахин давтуулахгvйн тулд буруутнуудтай хариуцлага тооцох” гэдэг нь цаагуураа С.Баярыг хамтарч “тvлхэе” гэсэн санаа болохоор тэд хамтарч ажиллах санапыг хvлээж авахгvй. Юу л гэж “Загалмайлсан эцэг” рvvгээ ноцох билээ.

Тэгээд цааш нь “Сонгуулийн амлалтыг нэн даруй биелvvлэх, хариуцлагатай, хяналттай Засгийн газар байгуулах” гэжээ. Тэртэй тэргvй С.Баярын нэрлэсэн “Стандартын бус Засгийн газар”-аа vхтлээ хамгаалж байгаа улсад энэ бол санасны гарз. Сонгуулийн амлалт ч худлаа. Гэтэл “Оюутолгой” мэтийн томоохон тєслийн алдаа дутагдлыг “яаралтай засах” гэдэг бол тэдний дургvйг бvр ч хvргэж орхино. Яаж бялуугаа аятайхан хувааж идэх вэ гэж байгаа хvмvvсийн “хєх инээд”-ийг хvргэнэ биз.

Тvvнчлэн “боловсон хvчний шударга бус томилгоог зогсоож засан залруулах, ажлын хариуцлага алдсан боловсон хvчинтэй хариуцлага тооцох, цєєн хvн, тодруулвал улс тєр бизнесийн бvлэглэлийн явцуу эрх ашгийн буруу нєлєєллєєс тєр засаг, улсаа аврах” гэсэн санаанууд дээр хамтарч ажиллах санал тавьсан. Энэ Засгийн газарт хариуцлагатай хvн нэг ч vгvй. Нєгєє талаар ганц сайдаа огцруулах гэж дэндvv “хамтач Засгийн газар” гэдгээ харуулсан улсад ёстой бvтэшгvй зvйл. Н.Энхбаяр єєрийнхєє хамтарч ажиллах саначуудыг мэдээж хvлээж авахгvй гэдгийг мэдэж байгаа учраас хэргээр ийн “ноцож” байгаа юм. Харин захидлын тєгсгєл хэсэгт хэрвээ миний хамтарч ажиллах саналыг хvлээж авахгvй бол би єєрийгєє хэн болохоо харуулна гэдгээ ч хэлсэн. Ерєєсєє энэ захидлын тайлал нь “Миний тавьсан саналыг эд хvлээж авах ямар ч боломжгvй зvйл. Тэгэхээр нь та нар хvлээж аваагvй учраас би єєрийнхєєрєє тэмцэнэ” гэсэн л зvйл.

Єєрєєр хэлбэл, МАХН-ын тvр штабынхаа ажлыг эрчимжvvлж, Онц их хурлаа хийж, улмаар тєрд бvлэглэл байгуулан орох санаа байхаас хаа зайлах вэ. Нэг талаасаа улс тєрєєс чєлєєлєгдсєн нэртэй улс тєрчийн эх орон, улс орноо гэсэн эмзэглэл, намаа, нєхдєє гэсэн гоморхол, санаа зовнил мэт уншигдах эл захидлын цаад утга ердєє л энэ. Нєгєє нэг санаа нь тэжээсэн нєхдєє гомдонгуй аясаар чимэглэж цаанаа заналхийсэн ийм л санаатай захидал байна даа.

С.УУГАНБАЯР

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих