Хатан хаан 2-р Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойн арга хэмжээ эхэлжээ

960x0Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад Хатан хаан 2-р Элизабетийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээ эхэллээ. Хатан хааны цагаан алтан ойд зориулсан арга хэмжээ 6-р сарын 2-5-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд эдгээр өдрүүдийг Их Британи даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ.Хаан ширээнд заларсны 70 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн гол арга хэмжээ Лондон хотноо болно. Энэ жил 96 нас сүүдэр зооглосон хатан хаан 2-р Элизабет 1952 оны 2-р сарын 6-нд 25 насандаа хаан ширээнд заларсан юм.


URL: