Дэлхий Хатан хааныг хөнөөх гэсэн “Исламын улс”-ын босогчийг тусгай албаныхан устгажээ

38d41fdd-69e3-46cb-86bb-ba6388daeba5Их Британийн тусгай албаныхан “Исламын улс” радикал бүлгийн гишүүн Сири, британийн алан хядагчид болох Жунайд Хуссейн болон Рейяд Хан нарыг устгажээ.

Тэд Их Британийн хатан хаан II Элизабетыг хөнөөх аллагыг зохион байгуулах гэж байсан гэнэ. Энэ тухай “Daily Express” сонины вэб хуудсанд мэдээлжээ.

Алан хядагчид Лондонд Японыг ялсны 70 жилийн ойн дурсгалын арга хэмжээ болсон өдөр нэгэн байранд хүчтэй бөмбөг тавьсан байсан аж. Хатан хаан ба хунтайж Чарльз нарын оролцсон ёслол Whitehall-д болох үеэр хүндэт зочдын дунд уг бөмбөг дэлбэрэх ёстой байж. Дэлбэрэлт болсон бол олон зуун хүн амь үрэгдэж, шархдаж гэмтэх байсан ажээ.

Үүнээс гадна, энэ онд босогчид Их Британид зургаан удаагийн дайралт хийхээр бэлтгэж байсан нь тогтоогджээ. Хуссейн, Хан нарыг Сирийн хойд Ракка хотын ойролцоо Британийн нисгэгчгүй онгоцоор цохилт хийн устгасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих