UFC-ийн хөнгөн жингийн шинэ аварга төрлөө

65d2e371bc7e7МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 19 /interfax/. Анахаймд болсон UFC 298 тэмцээний гол тулаанд Гүрж гаралтай Испанийн холимог тулаанч Илия Топурия Австралийн Александр Волкановскиг яллаа.

И.Топурия өрсөлдөгчөө хоёрдугаар тойрогт хүнд цохилтоор ялсан байна. Энэ удаагийн тулааны бооцоо нь Волкановскийн эзэмшдэг UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүс байсан юм. Ингэснээр Топурия хөнгөн жингийн шинэ аварга болсон бол Волкановски аваргын бүсээ алдлаа. Үүнээс өмнө Австралийн тамирчин бүсээ таван удаа амжилттай хамгаалсан юм.

Өдгөө 27 настай Топурия 17 удаа тулаан хийхдээ нэг ч удаа ялагдаж байгаагүй бол 35 настай Волкановскийн хувьд 26 удаа тулалдахдаа 4 удаа ялагджээ.

И.Топурия аваргын төлөөх тулаанд А. Волкановскиг ялсныхаа дараа Конор Макгрегорыг тулаанд дуудсан байна.


URL: