Тавантолгой төмөр зам ХХК ажлын байрандаа архидсан ажилтнуудаа халлаа

Screenshot 2024-02-23 113703ttzТавантолгой төмөр зам ХХК-ын нэр бүхий албан тушаалтнуудын ажлын байран дээрээ архидан согтуурч, ёс бус үйлдлүүд гаргаж байгаа тухай бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл тус компаниас дээрх бичлэгт гарсан ажилтнуудаа халсан тухай мэдээлжээ. Компанийн дүрэм, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзсэн байна.

Тус бичлэгт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, Нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр, сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Захиргаа хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нар гарч байгаа юм.


URL: