Хотын дарга Х.Нямбаатар шүүхээс давсан шийдвэр гаргаж, “Тэнүүн огоо” ХХК-ийн автобус баазуудыг “автобус-1, 3, 4″ ОНӨААТҮГ-тай нэгтгэлээ

NiislelНИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр шинээр байгуулагдаж буй авто баазуудыг ашиглалтад оруулах, өөрчлөн зохион байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Тодруулбал,

  • Автобус нэг ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн нэгдүгээр бааз, “Тэнүүн огоо” ХХК-ийн нэгдүгээр баазуудыг нэгтгэх,
  • Автобус хоёр ОНӨААТҮГ-т Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг ашиглах,
  • Автобус гурав ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн дөрөвдүгээр бааз, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ийн шинээр баригдаж буй баазуудыг нэгтгэх,
  • Автобус дөрөв ОНӨААТҮГ-т “Тэнүүн огоо” ХХК-ийн хоёр, гуравдугаар баазыг нэгтгэх,
  • Автобус тав ОНӨААТҮГ-т Морингийн даваанд баригдаж буй шинэ баазыг нэгтгэхээр хэлэлцэн баталлаа.

Ийнхүү “Тэнүүн огоо” ХХК-ийн автобус баазуудыг “автобус-1, 3, 4″ ОНӨААТҮГ-тай нэгтгэх шийдвэрийг НИТХ-ээс гаргасан байна. “Тэнүүн огоо” ХХК-ийн “ногоон автобус”-ны хэрэгтэй холбогдох хэрэг шүүхийн шатандаа яваа. Шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн цагт л “Тэнүүн огоо” ХХК-ийн авто баазуудыг төрийн өмчид авах эрхтэй. Гэтэл шүүхээс давсан шийдвэрийг НИТХ болон Хотын дарга Х.Нямбаатар гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

https://isee.mn/n/61477


URL: