Ким Жон Ун шинэ танкийг өөрийн биеэр туршжээ

square_320_5d031f0602cbfff32c2390cf1fbbae74БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын армийн шинэ танкийг өөрийн биеэр туршсан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

Туршилт танкийн багийнхны дунд болсон тэмцээний дараа болсон байна. Ким Жон Ун тус тэмцээн дээр анх удаа танилцуулсан шинэ төрлийн танк гайхалтай байлдааны чадвараа харуулж, цохилтын хүч, маневрлах чадвараа харуулсанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ.

Үүний өмнө БНАСАУ дайсны нийслэлд цохилт өгөх чадвартай их бууны сургуулилт хийсэн билээ.

Түүнчлэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын ардын армийн баруун хэсэгт шуурхай ажиллагааны сургуулилт хийх гол баазад зочилжээ.


URL: