“Ub cab”-ийн жолооч хүүхэд андуурч, суулгасан нь хулгайд сэрдэгдэв

432759027_400506855944538_6647137668184186782_nОлон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2024.02.20/ “Бага насын хүүхдийг “Аав ээж чинь чамайг аваад ир гэсэн UB CAB-аас явж байна ахынхаа машинд суучих” гэж хэлээд хүүхэд хулгайлах гэж оролдлоо” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтэгдсэн мэдээлэл болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад “….” нэр бүхий такси үйлчилгээний компанид бүртгэлтэй иргэн Б нь тус компанид иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байгаад өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Хэдийгээр дээрх асуудал нь олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч эцэг эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


URL: