Т.Сайнжаргал бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн гэнэ үү

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал болж байгаа үйл явдлын талаар  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах захирамжийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс  гаргасан. Үүний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу баривчилсан хэмээн мэдэгдэж байна.  Үүнийгээ тэрээр албадан ирүүлэх арга хэмжээ авсан хэмээн тайлбарлаж байна. Угтаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  албадан ирүүлэх гэдгийг  өрөөндөө дуудаж ирүүлээд байцаалт авахыг хэлдэг баймаар юм. Гэтэл хуулийн байгууллагынхан үүнийгээ  шууд шоронд хийгээд , хорихыг хэлдэг гэж ойлгосон бололтой юм.  Дундаж түвшний мэдлэгтэй, жирийн нэг иргэн үүнийг хөндлөнгөөс хараад ялгаж, салгаад байхад  хуулийг хэрэгжүүлэх ёстой төр засаг, хүчний байгууллагынхан иймэрхүү байдлаар асуудалд хандаад байгаа нь ард түмнийг доромжилсон хэрэг болов.  “Цагдаагийн ажилтнууд буу гаргасан, цагдаагийн машин дотор зэвсэгтэй байсан гэх хоёр хүн байсан. Энэ талаар тайлбар хийнэ үү” гэсэн сэтгүүлчдийн асуултад тэрээр

“Цагдаагийн ажилтнууд буу гаргасан гэдэг үндэслэлгүй мэдээлэл. Цагдаагийн албан хаагчид зөвхөн нийгмийн хэв журмыг сахиулсан” гэв.  Ийм хариулт сонссон зарим сэтгүүлч  “Хэвлэлийнхэн бид нар  цагдаагийнханаас илүү гярхай ажилладаг юм байна” гэж байв.


URL:

Сэтгэгдэл бичих