Холливудын хамгийн дуулиант хайрын гурван түүх

Холливудын хамгийн дуулиант гурван хайрын түүх Малчин ба диваажингийн шувуухайЯмар нэгэн учир нь ойлгогдохгүй зүйлд заавал нэг факт байх л ёстой. Эсвэл таамаглалууд  ар араасаа хөвөрсөөр л… Тэгвэл бараг 40 хүртлээ хайртай хүүхнүүдийнхээ тухай ярьсаар өвгөн болох шахсан Рассел Кроуг хэзээ нэгэн цагт гэрлэнэ гэж хүлээсээр зарим нэгэн нь аз дутан хорвоог орхисон байх. Гайхалтай нь түүний гэрлэхгүй байсан ганц шалтгаан нь нөгөөх тэжээвэр амьтдаа орхиж чадахгүй байсанд л байгаа гэнэ.Тэр чөлөөт цаг зав л гарвал хайртай үнээгээ очиж “таална”. Цаадах нь үүнд нь дуртай гэж жигтэйхэн. Фермийнхээ бүх үнээг нэгд нэгэнгүй танина гээч…  Тэр малчныхаа зэрэгцээ кино урлаг, рок хөгжимд чамлахааргүй амжилт гаргасан нэгэн байсан ч гэрлэх талд огт боддоггүй бүр яардаг ч үгүй байсан билээ.Тэр талаар ярих ч дургүй байж.Тэрээр тэнэг криминал “Өөрийн хүн”, цуст “Гладиатор”-т тоглосныхоо дараа бааранд хэсэг паппарацитай зодолдчихоод төрөлх Австрали руугаа нэг хэсэг алга болсон.Тэнд нөгөө хайртууд нь байдаг болохоор тэр л дээ.

Гэхдээ Холливудад шинэхэн гоонь эрийн төлөө “зэрлэг муурууд” ангуучилж эхлээд байлаа. Эхний анчин нь Мэг Райан байв. Тэрээр гладиаторыг хэдэнтээ “тулаанд” дуудсан хэдий ч Кроу түүний нэг ч урилгыг хүлээн аваагүй гэдэг. “Завгүй байна”. Энэ л түүний хариулт. Мэт бүр хуучин нөхрөөсөө салан барин түүний араас гүйсэн хэдий ч ганзага хоосон үлдсэн дээ.Тэгвэл Кроутай нутаг нэг гэгдэх Николь Кидман хүртэл түүний фермд зочилж үнээнүүдтэй нь танилцаж байжээ. Рассел бүхэл үдэш малуудынхаа тухай яриад л… Николь түүнийг хэзээ үнсэх бол гэж хүлээгээд л… Хоёр хоногийн дараа Рассел зочноо гэрээсээ “хөөж гаргаад” үнээндээ баяртай гэж хэлчихээд Карибийн тэнгис рүү ээлжит зураг авалтдаа орохоор нисээд өгөв. Николь нутагтаа үлдээд ганцаараа ээлжийн амралтаа өнгөрөөжээ.

Түүнээс хойш хэдхэн сар өнгөрч байхад Шэрон Стоун ганц бие, сайхан эрийг ганц удаа ч гэсэн эзэмдэх хүсэлдээ хөтлөгдөн түүнийг “Хурдан ба үхдэл” гэсэн кинонд хамт тоглохыг хүсчээ. Гэвч бүсгүйн “хүйтэн царай” ковбой эрийн дур хүслийг өдөөж чадсангүй. Тэр үед Рассел нэгэн сэтгүүлд “Би фермдээ очихоороо л сэтгэл санаа нэг л тайван амгалан болчихдог. Тэгээд би сав л хийвэл нөгөө хэдэн үнээгээ арчилж маллах дуртай болчихсон.Тэнд миний амьдрал бий дээ” хэмээн хээв нэг ярилцлага өгч байсан нь олон хүүхэн түүнийг “мудак эр” гэж хэлэхэд хүргэсэн болов уу. Тэгвэл 2003 онд тэрээр 39 хүрч байж нэг юм эхнэр авахаар шийдсэн л дээ.Тэр бүсгүйг Рассел 13 жилийн өмнөөс таньдаг байжээ. Уг нь бол тэд 1990 онд “Замын уулзвар” хэмээх киноны зураг авалтын үеэр танилцсан юм. Тэгвэл тэдний хооронд ямар нэгэн роман байсан уу. Хэрвээ тийм бол яагаад ийм олон жил нууцалж, бас бодолцох шаардлага байсан юм бол гээд олон асуулт сэтгүүлчдийн сонирхлыг татаж байсан нь саяхан. Хуриман дээр сүйт бүсгүй болох 32 настай, дуучин Дэниель Спенсер “Та бүхэн санаа зоволтгүй ээ. Би Расселийг аав болгоно. Гэхдээ дөнгөж 40 гарангуут нь” хэмээн амлаж байсныг олон хүн санаж байгаа. Амлалт биелж дараа жил нь Рассель аав болсон. Мөн энэ оны нэгдүгээр сард тэд дараагийн хүүхдээ хорвоод төрүүлээд байгаа билээ.

Өнөөдөр “муу жаал” маань Холливудын хамгийн үлгэр жишээ аав болоод зогсохгүй халамжит хань гэдгээрээ олон бүсгүйн зүрхийг шархлуулах болоод байна. Гэхдээ үнээнүүд байсаар байгаа. Харин ч бүр олон болсон гэсэн. Кроугийн гэр бол Сиднейн ойролцоох “ранчо”-доо амьдарч байгаа бөгөөд зөвхөн ажил хэргийн шугамаар л Холливуд орох шаардлага гардаг гэнэ.

Гоо үзэсгэлэн ба халуун сэтгэл


Тэр бол бидний ээж нарын амьд шүтээн, 1970-аад оны секс-симбол билээ. Майкл Дугласын тоглосон киног нэрлэ гэвэл аяндаа өөрөө амнаас урсаад л гараад ирнэ. “Эрдэнэсийн эрэлд”, “Дайн ба сарнай”, “Нинжин сэтгэлт триллер”, “Төрөлхийн араншин” гэх мэт. Түүний соронзон мэт харц болон ямар ч дүрд хувирч чаддаг авьяас билэг, эмэгтэйчүүдтэй жинхэнэ жентельмэн мэт харьцдаг зэрэг нь бүх цаг үедээ шүтэн бишрэгчдээ өөртөө татсаар ирсэн юм. Тэгвэл энэ эрхмийг дурлалын хувьд бас сексийн харьцааны талд ч ганц нэгхэн бүсгүйтэй орооцолдсон гэвэл үнэмших хүн цөөхөн л гарах байх. Харин түүний дурлалын роман нь өдгөө домог мэт яригдах болсон билээ.Тэрээр нэг удаа олон бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсноос болон бүр клиникт хүртэл хандан эрхтэндээ эмчилгээ хийлгэж байсан удаатай. Тэр явдлын дараахан дур сонирхлын хувьд эрс өөрчлөгдөж төрөл арилжсан ч гэж болох Майкл түүнийг олж харжээ.

Гоо үзэсгэлэнт Кэтрин Зета-Жонс түүнээс хэт олон насаар /25 нас/ дүү гэдэгтээ огт эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр гэрлэх саналыг нь хүлээн авсан. Гэхдээ бүсгүй хувьд нэр алдарт хүрэх гэж, паспорт дээрээ Майклын удмын овгийг бичүүлэх гэж түүнтэй гэрлээгүй юм. Тэр зүгээр л хоёр биедээ халуун сэтгэлээр дурласан. Дурлалынхаа тод жишээ болгон Кэтрин гэрлэхээсээ өмнө Майклд анхны хүүг нь “бэлэглэсэн” юм.

Тэд нэгэн кино-их наадмын үеэр танилцжээ. Кэтрин тухайн үед “Зоррогийн маск” кинонд тоглочихсон нэр алдрын тавцанд гарахад аль хэдийнэ бэлэн болоод байсан гэдэг. Харин Дугласын хувьд түүний тоглосон киног үзсэн даруйдаа дурласан гэх бөгөөд өөрөө анх Кэтринд уулзах саналыг тавьж байжээ. Анхны уулзалтаас л Майкл түүнийг гоо үзэсгэлэнтэйгээс гадна төгс ухаалаг, зоримог бүсгүй болохыг нь мэдэрсэн талаараа хожим дурссан байдаг. Майкл 2000 оны Зул сарын баяраар экс эхнэрээсээ салж Кэтринд гэрлэх саналаа хэлж байв. Гэхдээ хурим хүү Диланыг төрсний дараа болсон билээ. Хүүгээ төрсний дараа бие хаа, зүс царайндаа ямар ч формоо алдаагүй залуу ээж маань “Чикаго” кинонд тоглож бүтээсэн дүр нь “Оскар” хүртсэн. Тэгвэл 2003 онд тэдний гэр бүлд дахин шинэ хүн мэндэлсэн нь Керис охин юм /энэ нь кельт хэлнээс орчуулбал “хайр дурлал” гэсэн үг юм/.

Хэрвээ тэдний энэ хайр дурлал насан туршдаа /хэн нэгийг нь үхтэл шүү дээ/ үргэлжилбэл Холливудын түүхэнд хамгийн их насны зөрүүтэй, хамгийн хурдан гэрлэсэн, мөн хамгийн халуун хайр халамж гэсэн олон чиглэлээр рекорд тогтоох байх. Гоо үзэсгэлэнг халуун хайранд өлгийдсөн амьдрал хэмээн тэдний харьцааг тодорхойлдог.

Дээрэмчин, сахиусан тэнгэр хоёр

Энэ залуу хар тамхи, спиртийн төрлийн ундаатай 13-тайдаа танилцсан бол 25 хүрэхдээ авьяас чадвараараа аль хэдийнэ хэдэн сая шүтэн бишрэгчтэй болчихсон кумир болоод байв.Тэр театр дэлгэцийн бүтээлд тоглохын зэрэгцээ продюссерт хүч үзэж, рестораны бизнес эрхлэн ер нь л өөрийн гараар бүхнийг хийж үзэхийг хүсдэг нэгэн аж. Тэгвэл дээдсийн хүрээнд орсон даруйдаа тэрээр бүсгүйчүүдийг өөрийн гараар барьж мэдрэх хүслээ харин хорьж чаддаг байжээ. Гэхдээ эхэн үедээ л дээ. Хэсэг хугацаа өнгөрлөө.

Жонни Депп бол олон жилийн турш шар хэвлэлийнхний хайртай хүн нь байсаар иржээ. Зөвхөн тэр л хайртай бүсгүй болох нэрт загвар өмсөгч Кейт Моссыг ресторанд урьчихаад ууж суугаад зодолдож, тэгснээ шууд ширээн дээр нь секс хийж чаддаг юм. Үйлчлэгчид шалдан заваарах тэднийг нохой мэт хөөн гаргана гээд бод доо. Жонни бол ядуу гэр бүлд төрсөн, уйтгартай харцтай, харамсмаар өнгөрсөн үетэй залуу.

Түүний анхны гол дүр нь “Эдвард-хайчин гарт” хэмээх кинонд үлдсэн.Тэгэхэд “дэггүй жаал” 27 хүрээд байв. Дараа дараагийн “Лас-Вегас дахь үзэн ядалт”, “9-дэх хаалга”, “Кокаин”, “Тамаас ирсэн”, “Мексикт нэг удаа”, “Шоколад” зэрэг кино нь түүнд дэлхийн хэмжээний нэр алдрыг асар богино хугацаанд авчирсан билээ. Тэр дурласаар л байлаа. Гэхдээ Кейтээс хойш жинхэнэ төгс бүсгүйг тэр олоогүй байна гэдгээ хэвлэлийнхэнд байнга зарлана, мэдэгдэнэ. Тэгтэл…

“Би Ванессаг анх хараад нүдэндээ итгээгүй. Энэ хүн үү, эсвэл сахиусан тэнгэр үү. Би өөрийгөө өөрөөр мэдэрч байлаа. Үүрд ийм мэдрэмжээрээ үлдэнэ байх” хэмээн тэрээр нэг өдөр л хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ванесса бол жүжигчин, дуучин, дээр нь сахиусан тэнгэр аж, Жоннигийн үгээр. Тэр сайн гэр бүлээс гаралтай эмэгтэй. Энэ бүхнээрээ тэр XXI зууны далайн дээрэмчинг “номхруулсан” болов уу даа. Өнөөдөр тэд Францын нэгэн тосгонд Лили-Рози болон Жеки хэмээх хүүхдүүдийн хамт нам гүм, аз жаргалтай амьдарч байна. Одоо түүний амьдралд паппарациудын анхаарлыг татаад байх юу ч байхгүй болжээ. Жонни хүүхдүүдээ халамжлахын зэрэгцээ тамхинаас гарч, архийг бүрмөсөн хаясан аж. Энэ хүүхдүүддээ үлгэр дууриал болно хэмээн тэр үздэг болсонтой холбоотой гэнэ. Гэр бүлийн аз жаргалын нууц зөвхөн тэдний л амьдралд байгаа бололтойдог оо. Жинхэнэ танхай гоонь эрийг дуулгавартай эцэг болгосон түүх энэ.

Эдгээр түүх нь жинхэнэ хайр дурлал биш гэж үү!

Р.Слава

Үндэсний мэдээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих