Зэвсэг хэрэглэснийг Цагдаагийнхан үгүйсгэж АТГ хүлээн зөвшөөрлөө

Дөнгөж сая Хэвлэлийн хүрээлэнд Авилгатай тэмцэх газраас Н. Энхбаярын баривчилгаатай холбоотой мэдээлэл хийлээ. Тэдний мэдээллэж байгаагаар Н. Энхбаярыг баривчилгаа хуулийн хүрээнд болсон хэмээлээ.

Н. Энхбаярын баривчилгааг өчигдрийн хийсэн “Долдугаар сарын 1-ний ” хэрэгтэй холбоотой мэдээлэл хийж, материал тараасан хэмээж байгаа. Тэгвэл АТГ-аас уг асуудалтай ямар ч холбогдолгүй Н. Энхбаяр өмнө нь хүнд гэмт хэрэгт холбогдох эрүүгийн хэрэгт холбогдсон хэмээн тайлбарласан.

Тодруулж хэлбэл өнгөрсөн жилээс хойш яригдаж байгаа “Өргөө” зочид буудлын хувьчлал, Улаанбаатар таймс сонин болоод хэвлэх үйлдвэрийн хувьчлал зэрэг  дөрвөн асуудлуудаас үүдэлтэйгээр баривчилсан гэсэн юм. Мөн Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед нь 2000 онд Япон улсаас хандивласан телевизийн тоног төхөөрөмжийг Гандантэгчилэн хийдэд өгөөгүй, хувьдаа өнөөдрийн ТВ-9 телевизийг байгуулсан гэдгийг хэллээ.

Авилгатай тэмцэх газраас энэ мэт хэргээс болж хэд хэдэн удаагийн байцаах үйл ажиллагаанд дуудсан ч ирээгүй юм байна. Тиймээс баривчлах шаардлагатай хэмээн үзэж ийнхүү өчигдөр баривчлах үйл ажиллагаа явуулсан гэлээ. Харин өчигдрөөс хойш тайлбар болоод байсан Төрийн тусгай хамгаалалтанд Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр хамаарахгүй гэдгийг онцоллоо.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн бол халдашгүй бүрэн эрхтэй. Харин Н. Энхбаяр бол өнөөдөр Ерөнхийлөгч байхаа болиод тусгай хамгаалалтанд орсон. Тусгай хамгаалалт гэдэг нь Гэмт хэргээс хамгаална гэсэн үг болохоос  эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэхээс хамгаална гэсэн үг биш гэдгийг албаныхан тайлбарласан.

Түүнчлэн өчигдрийн болсон үйл явдлаас гол анхаарлын төвд ороод байгаа галт зэвсэг хэрэглэсэн асуудлыг лавлахад АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Цоодолсэнгээ  “Н.Энхбаярыг баривчлахаар очиход , машин дотроос нь бууж ирсэн хамгаалагч нь буу гаргаж ирсэн. Тиймээс хариуд нь манай ажилтан буу гаргасан. Тухайн бие хамгаалагчийн буу нь цэнэгтэй байсан ” гэлээ. Уг нь өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийхдээ ямар ч буу байгаагүй хэмээн тайлбарлаж байсан юм.

Тодруулбал хэлбэл Н.Энхбаярын хамгаалагч түрүүлж цэнэгтэй буу гаргасан харин АТГ-ын ажилтан овсгоо гаргаж бууг нь булааснаар уг асуудал намжаасан гэлээ. Тухайн үед Н. Энхбаярын хамгаалагчийн бууных нь хоолойд  байсан сумын гаргаж ирж хэвлэлийнхэнд үзүүллээ.

Мөн мэдээллийн төгсөлд Н. Энхбаярыг баривчлахаар очих үед өөрөө АТГ-ын ажилтанг тэвэрч аваад намайг барьж байна та бүхэн харсан уу зураг ав гэх мэтээр жүжиглэсэн хэмээлээ

Г.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих