Арго Бооёог дуэлд дууджээ

Манай улсад хошин урлаг хүчээ авч, хамтлаг, продакшнууд ч энэ эрчээрээ өрсөлдөж байна. Гэтэл энэ дунд дэлхийн 25 хэл мэддэг хэмээн өөрийгөө сурталчилдаг, Чингисийн хар тугны тахилгач, зурхайч, Ард түмний гавъяат зэрэг олон гуншинтай Арго багш нэрээр олонд танигдсан Н.Ариунболд улс төрд хүч үзэх гээд бараагүй учир хошин урлагт хөл тавихаар шийдсэн гэдэг. Тэрбээр хошин урлагийн театртай бол, “21 мянга” нэртэй анхны хошин шоугаа зохион байгуулсан. Түүндээ бардсан уу, тэрбээр хошин урлагийнхантай дайн зарлаж, хамгийн түрүүнд “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу Ариунболдыг дуэлд дуудаад байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих