ХХААХҮЯ Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

Биокомбинатад ажиллагсдын түр хорооноос малчид, ард иргэдэд хандаж мэдээлэл хийлээ.

Биокомбинатад үйлдвэрлэсэн буреслозийн эсрэг тариа нь маш олон мянган тооны малыг хээл хаяулж, маш олон малчдыг насан туршийн өвчтэй болгож, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн тэд мэдээллээ эхэлсэн юм.

Тэдний ярьж буйгаар “Манай улсад малаас хүн, малд халдварладаг шүлхий, боом, тарваган тахал, галзуу, ньюкасл, шувууны ханиад, гахайн томуу, цэцэг зэрэг 13 төрлийн өвчин үе үе гардаг. Он гарсаар орон нутагт маш олон мал хээл хаясан байна. Байдал ийм байхад малын вакцин үйлдвэрлэлийн салбарт Монголдоо хамгийн том “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт мэргэжилтнүүдийг нь бужигнуулсан үйл явдал өрнөөд байна. Учир нь “Биокомбинат”-ын захирал Д.Насанжаргал 2010 оны сүүлчээр тэтгэвэрт гарсан. Түүний дараа ТӨХ  124 дүгээр тогтоолоороо баталсан “Төрийн өмчит компани, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, ажилд томилох, чөлөөлөх журам”-аа зөрчин, ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Биокомбинат”-ын захирлаар “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтохыг шууд томилсон. Гэтэл Б.Баттогтох биокомбинатын мэргэжилтэн, ажилчдыг халж эхэлсэн. Халсан хүмүүсийнхээ оронд өөрийн танил тал, хамаатан садангаа ажилд авч, мэргэжлийн бус хүмүүсээр малын эм үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү үйлдвэрлэж гаргасан эмээ малчдад хүргэж маш олон мянган малыг хээл хаяулж байна. Энэ асуудлыг ХХААХҮЯ  Б.Баттогтохтой үгсэн хуйвалдаж,  нуун дарагдуулж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэлээ.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих