Монголчуудын гаргасан санаачилга дэлхийд жишиг болж байгаа бололтой

Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Монголын говиос олдсон байж магадгүй гэх тернозаурус батаарын араг ясыг Нью-Йорк хотноо дуудлага худалдаагаар худалдсан билээ. Уг нь дуудлага худалдаа болохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэл гаргаж, хууль бусаар Монголоос гаргасан байх магадлалтай учраас худалдахгүй байхыг хүссэн. Одоо уг араг ясыг Монголын говьд байсан эсэхийг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Арав хоногийн дотор үүнийг тогтоож чадвал, 200 сая жилийн тэртээ Монголд байсан гэгдэх амьтны түүхэн олдвороо буцаан авах боломж байгааг АНУ-ын шүүхээс мэдэгдсэн. Хэдийгээр дуудлага худалдаа болдгоороо болсон хэдий ч монголчуудын түүхэн олдвороо авах гэсэн оролдлого сайн жишгийг дагуулж байна.

Учир нь энэ өдөр Нью-Йоркийн бас нэгэн дуудлага худалдаагаар тарбозаурус хэмээх үлэг гүрвэлийн хөлийг худалдахаар төлөвлөж байсан ч гарал үүсэл нь тодорхойгүй олдворыг худалдах оролдлого гарч байгаа учраас нарийн тогтоож, шинжилсний дүнд үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Ийнхүү өмнө нь гарал үүсэл нь тодорхойгүй олдворыг дураараа худалддаг байсан бол энэ удаа монголчуудын гаргасан санаачилгын дүнд энэ байдал өөрчлөгдөж байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.