УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “гардуулжээ”

Сонгуулийн сурталчилгаа үнэнийг илчлэх алтан боломжийг олгож байна. Нэр дэвшигчдийн  хэн нь хэн бэ гэдгийг мэдүүлэхээс гадна хийсэн хэрэг, завшсан хөрөнгийг тодруулж, сонгогчдыг бодит мэдээллээр хангасаар байна.

Өмнөговь аймагт МАН-ын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа Х.Бадамсүрэнгийн үйлдсэн хууль бус зүйлсийн талаарх мэдээлэл сонгогчдын анхаарлыг онцгой татаж байгаа юм. Луйвар, залилангийн хэрэгт Х.Бадамсүрэн хэрхэн холбогдсон талаарх мэдээллүүд хэвлэлээр дүүрэн гарч байгаад Х.Бадамсүрэн нэг ч удаа хариу өгөхгүй байгаа юм. “…залилж авсан байна, … төгрөгөөр улсыг хохироожээ, … ганц худагт хоригдож байна” гэхчлэн дан саар мэдээлэл түүний талаар гарч байгааг эсэргүүцэхгүй байгаа нь мэдээллүүд баримттай, нотолгоотой юм байна гэдгийг хэлж өгч байгаа хэмээн сонгогчид дүгнэж байна.

Өмнө нь АТГ, ЦЕГ -аас Х.Бадамсүрэнг тодорхой хэрэгт шалгах хүсэлтийг УИХ-д удаа дараа гаргаж байсан ч “халдашгүй эрх” гэдгээр шалтаглан аргацааж авч үлдэж байсан билээ. Харин 2 хоногийн өмнөхөн түгсэн мэдээллээс үзэхэд Х.Бадамсүрэнг цагдаагийн газар шалгаж эхэллээ. Энэ удаад түүний нэрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах хэмжээний ноцтой хэрэг гарсан бололтой. Байнга хэл ам татуулж байдаг Х.Бадамсүрэн гуай энэ удаад ямар хэрэг мандуулсныг сурвалжилбал сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж хууль бус сурталчилгаа хийсэн ажээ.

Сонгуулийн шинэ хуулиар иргэдэд эд зүйл, мөнгө тараахыг хатуу хориглож, зөрсөн тохиолдолд нэр дэвшигчдийн жагсалтаас хасна гэж заасан.  Х.Бадамсүрэн хууль номын дагуу хийсэн ажлаа тайлагнах, мөрийн хөтөлбөрөө сурталчилахын оронд элдэв бараа тарааж хууль зөрчжээ.

Өөрсдийг нь дорд үзэн басамжилж, саналыг нь жижигхээн зүйлсээр худалдаад авчихаар санаархаж байгаа Х.Бадамсүрэнг нутгийн сонгогчид эрс эсэргүүцэж, өгсөн зүйлийг нь баримтжуулан, СЕХ-нд болон цагдаагийн газар хүлээлгэн өгчээ. Шалгалтаар сонгогчдын гомдол бодитой болох нь нотлогдсон тул одоо Х.Бадамсүрэнг нэрсийн жагсаалтаас хасах талаар хэлэлцэж эхэллээ.

Сануулахад сонгуулийн шинэ хуульд мөнгө эд зүйл тараасныг баримттай илчилсэн сонгогч, иргэдэд илчилсэн мөнгөний дүнг 10 дахин өсгөсөн мөнгөн шагнал олгох заалт орсон байгаа юм. Шударга сэтгэл мөнгөн шагналтай.

http://dayarmongol.mn/


URL:

Сэтгэгдэл бичих