“Барс” худалдааны төвийг түр хугацаагаар хаана

АТГ-т иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу МХЕГ-ын байцаагчид “Барс импекс” ХХК-ийн агуулах, лангуу түрээслэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаалж буй 144 иргэн, долоон аж ахуй нэгж, бүтээгдэхүүн тээвэрлэсэн гурван вагон хамруулсан шалгалт хийжээ.

 

Шалгалтаар улсын байцаагчийн дүгнэлтгүй жимс худалдаалсан, агуулахад шаардлагатай хяналтын төхөөрөмж байхгүй, агуулахын хана, таазанд мөөгөнцөр ургасан зэрэг ноцтой зөрчил илэрсэн байна.Зөрчлийг арилгуулах үүднээс “Барс” худалдааны төвийг түр хугацаанд хаах тушаалыг НМХГ-аас гарган холбогдох газруудад хүргүүлээд байгаа аж.

 

“Барс” худалдааны төвд жижиглэн худалдааны 154 лангуу, 400-гаад түрээслэгч бөөний болон жижиглэн худалдаа эрхэлдэг ба нийт 550-иад иргэн үйл ажиллагаа явуулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих