Шинэхэн гавьяатын ээлжит сюрприз

Дуучин Ж.Алтанцэцэг саяхан МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Тэрбээр энэ их урам зоригийн араас ирэх аравдугаар сарын 29, 30-нд тоглолтоо хийх гэнэ. Тоглолтын бэлтгэл ажилдаа хэдийн ороод байгаа дуучин бүсгүй томоохон хэмжээний нүсэр тоглолт хийхээр төлөвлөсөн аж. Тэрээр МУГЖ цол хүртэхийн өмнөхөн “Манлай гэр бүл” өргөмжлөлийг хүртээд амжсан. Дашрамд дурьдахад дуучин Алтаа цолныхоо найрыг давхар тэмдэглэлт баяруудтай, хамтатган нижгэр тэмдэглэхээр болжээ.

Ж.ГАНГАА


URL:

Сэтгэгдэл бичих