Хятадад гарсан хачирхалтай гэмт хэрэг

бэлэг эрхтнээ алдсан хохирогч

Хятадын зүүн муж Zhejiang, Wenling хотын Niqiao тосгонд амьдардаг 41 настай Fei Lin –ийг гэртээ орой унтаж байхад нь гэмт этгээдүүд орж ирэн түүний бэлэг эрхтэнийг хулгайлан авч одсон байна.
Хохирогч цагдаад өгсөн мэдүүлэгтээ. Намайг унтаж байхад гэмт этгээдүүд гэнэт орж ирээд яах ийхийн зуургүй толгойд ямар нэгэн юм угалаад миний өмдийг шувталсан, тэгээд л гүйгээд алга болцгоосон.  Би үнэхээр балмагдсан байсан, гэвч ямар нэгэн юмаа мэдрэхгүй байлаа доошоо хартал би цус алдаж байв гэж тэрээр мэдүүлэгтээ өгүүлжээ.
Цагдаа нарын үзэж буйгаар энэ хэрэг явдал хохирогч хэд хэдэн эмэгтэйтэй нууц амрагийн холбоотой байснаас үүдсэн гэж байгаа. Гэвч Lin үүнийг үгүйсгэсээр байгаа аж.
Мөн цагдаа болон түргэнийхэн түүний биеийн хэсгийг яаралтай хайсан боловч олоогүй гэнэ. Бэлэг эрхтний хулгайчидыг ч мөн олж чадаагүй ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих