Дэлхийн Эдийн засгийн форумыг үндэслэгч К.Шваб урилга ирүүлжээ

“Дэлхийн эдийн засгийн форумын Глобал үйл ажиллагааны зөвлөл”-үүдээс оюуны чуулга уулзалтыг зохион байгуулдаг.

Дэлхий нийтийг хамарсан чухал асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын бизнес, төр засгийн болон иргэний нийгмийн лидерүүдыг оролцуулдаг уг чуулганд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг оролцохыг урьжээ.

Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, доктор К.Шваб ирүүлсэн урилгадаа “Манлайлагч таны мэдлэг чадварыг өндрөөр үнэлэн энэ чуулганд оролцохыг хүсэж байна. Манай зөвлөлийн гишүүн болсноор та дэлхийн хэмжээнд болон олон улсад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, түүнд өөрийн үзэл бодлоо дэвшүүлж, хэрхэн шийдвэрлэх талаар хамтран хэлэлцэх болно” гэжээ.

Мөн авлигатай тэмцэх Зөвлөлийн урилгыг хүлээн авч бидэнтэй нэгдэн цаашдын дэлхийн байдлыг сайжруулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

М.Тунгалаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих