МАН-ын дарга Ө.Энхтүвшиний мэдээлсэн мэдээлэл ташаа гэдгийг АН мэдэгдлээ

МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсаны дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд ярилцлага өгсөн билээ.

 

Энэ үеэрээ манай нам З.Энхболдтой тохиролцоо хийсэн одоо эргэлзээтэй байгаа тойргуудын эргэлзээг арилгахын тулд гараар тоолохоор болсоноо мэдэгдсэн билээ. Гэвч энэ мэдээлэл худлаа байсныг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.

Тэрбээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин зарим тойргийн дүнг гараар тоолох тухайд УИХ-ын даргатай санал нэгдсэн гэсэн мэдээлэл гарсан гэсэн сэтгүүлчийн асуултанд “Ийм мэдээлэл өгсөн байсан.

 

Энэ бол ташаа мэдээлэл. Өмнө нь хийдэг байсан тохиролцоо энэ сонгуулийн маргааш дуусгавар болсон гэдгийг хуучин улс төрчдөд сануулж хэлмээр байна. Улс төрийн тайзан дээр хоёр хувилбартай жүжиг тавьж болохгүй” гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих