МАН зөвшилцөл үргэлжлэх ёстой гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-д үүсээд байгаа гацааг арилгахын тулд МАН-ынхан Ардчилсан намынхантай хоёр удаа уулзжээ. Уг уулзалтаар тус намынхан төрийн ажлыг гацаах сонирхолгүй байна, гагцхүү УИХ-ыг хуулийн хүрээнд байгуулах ёстой ингэж байж гэмээнэ гарч байгаа бодлого шийдвэр хууль ёсны болно. Тиймээс УИХ-ын даргыг томилсон асуудлаа эргэж харах шаардлагатай гэж хэлсэн байна. Мөн Өвөрхангайн маргаантай тойргийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх явцад дэг зөрчигдсөн.

Энэ нь ганцхан  шүүгч сууж байгаад оролцогч хариуцагч талыг байлцуулалгүйгээр маш богино хугацааны дотор гомдлыг хэлэлцсэн нь шүүх хуралдаан буруу явсан гэж үзэх үндэслэлтэй. Бидний хувьд шүүх ямар шийдвэр гарсанд нөлөөлөх ёс байхгүй гэдгээ хэлжээ. Тиймээс эл асуудлын хүрээнд МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэл сонссон байна. Ингээд тус бүлгийн гишүүдийн олонхийн хүсэлтээр “Ардчилсан намынхантай МАН-ын бүлэг дахин ярилцаж зөвшилцлийг үргэлжлүүлэх ёстой.

Үүнгүйгээр УИХ-ын ажил явахад хүндрэлтэй болно. Нөгөө талаас цөөнхийг нугачин дарах аргаар биш, хүч түрэн асуудлыг шийдэх аргаар биш эв зүйгээ олж бие биенээ ойлголцож хуулийн хүрээнд ажилдаа орох ёстой.  Хуулиас гадуур ямар ч шаардлагыг МАН-аас тавихгүй байгаа гэдгээ Ардчилсан намд дахин уламжлах ёстой хэмээн үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлэхдээ МАН-ын хувьд гурван ч бүлэг байгуулах дайны суудлыг УИХ-д авсан учраас Ардчилсан намын хувьд асуудалд хүндэтгэлтэй хандана хэмээн найдаж буйгаа энэ үеэр мөн хэллээ.

Г.ДАРЬ


URL:

Сэтгэгдэл бичих