Цас орж, цочир хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүн байх төлөвтэй байна. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороотой. Харин уулархаг нутгаар нойтон цас орж, шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Маргааш зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгаар шөнөдөө 13-18, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Түүнчлэн Хангай нурууны арын Хойдтамир, Хэнтийн нуруунаас усжих Сөгнөгөр, Туул голын адаг, Хэрлэн голын эх болон адаг, Орхон гол  Орхон /Сэлэнгэ/ сум орчмоор усны тавшин өмнөх өдрүүдийнхээс 5-15 см нэмэгдэж, үерийн төвшинг 10-30 см-ээр давж, Орхон голын адгаар үерийн аюултай төвшин болох 55 см орчим даван үерлэж байна. Мөн Хараа, Халх голын адаг, Байдраг, Хархираа гол үерийн төвшинг давсан хэвээр байна хэмээн УЦУОШГ-аас мэдээлж байна.

Э.САРАА


URL:

Сэтгэгдэл бичих